Б.Орхонбаяр: Хамгийн их урам зориг өгсөн юм гэвэл манай жүдогийн Адъяа маань хүч бярын юман дээр нэлээн хань болсон

Спорт
Turbat
Унших: 2 мин 47 сек
130
legacy:2025/11/zuragnuud/583096688_122264564816193337_186474470574211877_n.jpg

"Нэтфликс" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical Asia" шоуны төгсгөлийн гурван дугаар өнөөдөр цацагдана. Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппиний тус бүр зургаан хүнтэй баг оролцож, хүч, ухаанаа сорин өрсөлдсөн бөгөөд шилдэг дөрөвт БНСУ, Япон, Монгол, Австралийн багууд шалгарч үлдээд буй юм.

Ингээд Монголын багийн ахлагч Улсын арслан Б.Орхонбаяр сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр "Анх 2023 онд Хулан эгч манай багш Т.Өсөх-Ирээдүйтэй холбогдож, “Physical 100 Монголтой хамтрах гэж байна. Бид нарын зүгээс Б.Орхонбаярыг оруулах хүсэлтэй байна” гэж хүсэлт тавьсан. Тэгээд цаг товлоод уулзсан.

Түүнээс хойш жилийн дараа 2024 оны наадам өнгөрөөд, намар нь дахиж холбогдсон. Тэгэхэд албан ёсны сонгон шалгаруулалт эхэллээ. Өмнөд Солонгосоос Netflix-ийн баг нь ирсэн. Тэгээд уулзалт, сонгон шалгаруулалтууд эхэлсэн.

Netflix-ийн том шоу санал тавьж байгаа учраас Монгол Улсаа төлөөлөөд оролцчихьё. Үндэсний бөхийн спортоо төлөөлөөд оролцчихьё. Ямар болохгүй биш гэж бодсон. Дэлхий дахинд ийм спорт Монголд байгаа шүү гэж харуулахыг хүссэн юм.

Шоунд зориулж бол бэлтгэл хийгээгүй. Өдөр тутам спортын бэлтгэл хийдэг учраас тэр бэлтгэлээрээ л орсон. Баг багаараа үзнэ гэсэн ойлголт байсан учраас багийн төрөл түлхүү, багаар ажиллах даалгавар их ирэх байхдаа гэж дотроо бодож байсан.

Физикал 100-гийн 1, 2 дээр өгсөн даалгавруудаас өгөхгүй байх гэж бодож байсан. Ямар даалгавар өгөхийг бид нар мэдэхгүй. Гэнэт орж ирж танилцаж байгаа юм.

Тухайн үед маш богинохон хугацаанд сэтгэж бодож, тактик боловсруулна. Би бас багийнхаа ахлагч болчихсон учраас тодорхой хэмжээний үүрэг хариуцлага нөгөө хэдээсээ илүү үүрэх шаардлагатай. Турк, Япон хоёртой өрсөлдсөн нэг даалгавар байгаа. Тэнд бид нар алдах эрхгүй. Гуравт орвол шууд хасагдана. Хоёрт орвол дараагийн шат руу орно. Ямар ч байсан хоёрт орохын төлөө бүх хүчээ шавхсан.

Манай монголчууд чинь эртний нүүдэлчин хүмүүс. Хол байж байгаад гэнэт нэгдэж юм хийдэг байсан шүү дээ. Тэрэнтэй адилхан бид ойлголцоход амархан байсан болов уу. Биеийн хүчээр бол илүү гараагүй. Дутуу байсан байх. Гэхдээ багийн нэгдэл, нэг нэгэндээ итгэх итгэл, тактик, хар ухаан нь жаахан илүү байсан болов уу.

Бүхий л даалгавар тэсвэр тэвчээр шаардаж байгаа. Тэр болгон дээр бид нар тэсэж үлдэж байна гэдэг чинь илүү тэсвэр тэвчээртэй л байсан гэсэн үг. Нэг юмыг ойлгосон. Бид Дэлхийн тамирчдаас нэг их дутаад байх юм байхгүй юм байна. Бэлтгэл сургуулилт, тэсвэр тэвчээр, ямар ч төрөл дээр үзвэл үзэхээр л юм байна гэж бодсон.

Эргэн тойронд 500-гаад зураглаач, камер байсан байхаа. Шантарвал шантрахаар үе байсан. Гэхдээ камер руу харахаар л Монгол харагдаад бас жаахан тэвчээр заасан л даа.

Хамгийн их урам зориг өгсөн юм гэвэл манай жүдогийн Адъяа маань хүч бярын юман дээр нэлээн хань болсон л доо. Тэрийг хараад эмэгтэй хүн ингэж тэвчээр зааж байхад би үүнээс илүү байх ёстой гээд л урам зориг авч байсан.

Тэмцээнд оролцсон бүх тамирчинтай найз нөхөд болсон. Дэлхийн хэмжээний тамирчид Монгол үндэсний бөх гэж ийм байдаг юм байна. Монгол гэж ийм улс байдаг юм байна гэсэн ойлголт авлаа.

Нийт монголчууддаа уриалахад, Physical Asia-гаа тухлан сууж, таалан соёрхож үзээрэй. Та бүхэн минь хэр их хандалт өгч үзэхээс дараа дараагийн залуучуудын минь оролцох тэмцээн, боломж их болох байх аа. Тиймээс та бүхэн минь сайн үзээрэй л гэж хэлье" гэжээ.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин10 сар өмнө

    Г.Хандсүрэн шал худлаа камерт харагдах гэж орсон би-гийн өвчтэй охин байна лээ... Олигтойдоо шигшээд орсон ч эхний гараанд багтахгүй легионер байдаг юмуу

  • З
    Зочин10 сар өмнө

    намын өвчтэй хэнээтэн минь зайлж үз

  • Г
    Гэрэл10 сар өмнө

    Намаасаа түдгэлзэх нь зөв нэг нам нь Давуу байж болохгүй

  • З
    Зочин10 сар өмнө

    Үүнээс илүү яаж оролцох вэ. Зохион байгуулагч бол мэдээж бүх зүйлийг төлөвлөөд хийж байгаа. Та хэд маань зүгээр л дэлхийг төвхнүүлнээ гээл тал талаас цуглараад өөрийн хүч ухаандаа найдаад тэмцэнэ гэдэг түрүүлснээс ялгаагүй. Энэ зүгээр л ялалт байлаа. Одоо хэн нэгийг буруутгах ямар ч шаардлагагүй. Буруутгаж байгаа нь харин юм үзээгүй сэтгэлээ барьж дийлэхгүй сул нэгэн байна гэсэн үг

  • Ү
    Үзэгч10 сар өмнө

    Хандаагаас бусад нь гайхалтай байсан. Хандаа гэдэг "Сэлгээний авгай" волейболын Азийн аваргад очих охидыг үймүүлсэн. Саяны шоу-тэмцээнийг гутаасан. Одоо үндэсний бөхийн "Алтан цом"-д очиж бөхчүүдийг бужигнуулах нь дутуу бна. Японд очиж "Ширээний хүүхэн"-нээ хийвэл таарна.

  • А
    Ард10 сар өмнө

    Хандаа л тааруухан бсан. 2 ч удаа багаа хойш нь татлаа. Дараагийн удаад хөнгөний олон төрөлтийн тамирчид зүгээр бхаа

  • Э
    Эрдэнэбилэг10 сар өмнө

    Ёстой л мундаг бсан шүү бараг түрүүлэх газрын эзэн улс нь өөрсдөө түрүүлсэн бх бх юмаа залуус маань хүчтэй өрсөлдөгч гэдэг ээ Ази тивд харуулсан бх аа ...

  • Z
    Z10 сар өмнө

    Мундаг бсан шүү та нараараа үнэхээр бахархаж,хайрлаж,баярлаж биширч бна

  • З
    Зочин10 сар өмнө

    1000 үнэн

  • З
    Зочин10 сар өмнө

    Манайх хожсон бнаа.шударгаар шүүсэн бол.

  • З
    Зочин10 сар өмнө

    Солонгосууд даалгавраа мэдэж байсан нь гарцаагүй өөрсөддөө зориулаж бэлдсэн шоу , яг жинхэнэ үнэн шударгаар өрсөлдсөн бол монгол 1 д орох нь хэнд ч тодорхой байсан шүү ?

  • У
    Уншигч10 сар өмнө

    Манайхан даалгавраа хэд дахин давуулан биелүүлсэн. Тэр дундаа оролцогч тамирчин бүр бичлэгт ямар зүтгэл гаргаж байгаа, тэдний илэрхийллүүд, хүүхэд зан ааш зэрэг нь бусдыг илүү татаж, дэмжлэг болсон гэж үзэж бн. Залуусдаа баярлалаа. Та гарын гаргасан энэ зам улам өргөжиж монгол хөгжихөд үнэ цэнэтэй хувь нэмэр болж түүх болон үлдлээ. Бүгдэд нь өөр өөрсдийнх нь зорьсон замналд амжилт хүсэн ерөөе

  • З
    Зочин10 сар өмнө

    Хүчний даалгавар дийлэнх нь юм билээ. Солонгосынх дан хүчний хүмүүс байсан. Манайх дахиад нэг эмэгтэй нь хүчний тамирчин авсан бол алаад өгөх байсан байхаа