Аюултай ачаа тээвэрлэж явсан жолооч, Дотоодын цэргийн албан хаагч хоёр машинтайгаа онхолдож нас баржээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:2025/11/zuragnuud/586056565_828288026499750_8621677157471644228_n.jpg

Өнөөдөр Архангай аймгийн нутаг Цагаан давааны ар руу уруудах замд “Howo” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, 2 хүн нас барсан байна.

Тодруулбал, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль"-д заасны дагуу нэр бүхий аж ахуйн нэгжийн тэсрэх материалыг Дотоодын цэргийн тухай хуульд заасан гэрээний хүрээнд аюултай ачаа тээшийг харгалзан хүргэх явцад тухайн аж ахуйн нэгжийн жолооч, Дотоодын цэргийн алба хаагч 2 ослын улмаас нас баржээ.

Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.