Офицеруудын ордноос Ботаник хүртэл 1-р эгнээг чөлөөлж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:2025/11/1rEGNEE.png

Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж байна. Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-р зүйлд заасан эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцлага тооцохыг анхааруулж байна.

Иймд жолооч Та бүхэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний хуулийн 11-р бүлгийн 10-р зүйлийг чанд мөрдөн, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцоно уу.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бүх чиглэлийг чөлөөлмөөр байна. Ажлаасаа хоцрохгүй байх арга алга.

  • З
    Зочин

    Замын нэгдүгээр эгнээ нэлэнхүйдээ машины зогсоол болоод байна Орон сууцны хажуугийн замууд оройдоо зогсоолууд болдог

  • З
    Зочин

    Нисэх яармагийн замаа бас нэг эгнээгээр явуулаачээ

  • З
    Зочин

    Замын дундуур байгаа хашлага хашаануудыг аваач ээ.малчин удмын сэтгэлгээтэй албан тушаалтнуудын ажлын үр дагавар л юм даа.хотын үзэмж болон гадаадын жуулчид биднийг мал шиг амьдардаг юм бна даа.гэж дүгнэдэг байх даа.

  • З
    Зочин

    Баярлалаа, маш зөв шийдвэр байна. Орон сууц, зуслан ихтэй чиглэл тул сүүлийн 2-3 жилээс эхлээд өглөө оройдоо үнэхээр их түгжирдэг болсон.

  • З
    Зочин

    Орон сууц үйлчилгээний барилга байгууламж төлөвлөхдөө автомашины зогсооолоо хангалттай төлөвлөж өгмөөр байна. Одоогийн мөрдөж байгаа төлөвлөлтийн норм дүрэм ээ өөрчлөх цаг болсон зогсоол байхгүй иргэд 1-р эгнээг зогсоол болгож ашиглаж байна.

  • T
    tov zam bish bol yavjil baigeldee tugjirel buuruul

    tov zam bish bol yavjil baigeldee tugjirel buuruul