ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -19 хэм хүйтэн

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/02/58252/b.jpg

2025 оны 12-р сарын 01-ний 20 цагаас 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -37...-39 градус, бусад хэсгээр -29...-31 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -35...-37 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -37...-39 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.