Л.Энхрийлэн хэсгийн аваргын төлөө Японы бөхтэй таарлаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
00
legacy:enhrii.jpg

Жүдо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн болох Токиогийн Их дуулга тэмцээн өнөөдөр эхэллээ. Монгол Улсыг төлөөлж 9 тамирчин оролцож байгаа юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ Л.Энхрийлэн БНСУ-ын бөхийг үндсэн цагт "юүко" үнэлгээгээр ялж, шигшээ 8-д үлдсэнээр Б хэсгийн аваргын төлөө эзэн орны бөхтэй таарлаа.