МАРГААШ: Улаанбаатарт -19 хэм хүйтэн

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:uvul1.jpg

2025 оны 12-р сарын 10-ны 20 цагаас 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 2-7 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 2-7 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -33...-35 градус, өдөртөө -21...-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 1-6 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -33...-35 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.