Н.Учралыг МАН-ын даргаар бүртгүүлэх өргөдөл Дээд шүүхэд иржээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/11/MANihHural/hurall.png

Өнгөрсөн 11-р сарын 15, 16-нд болсон МАН-ын 31 дэх Их хурлаар Н.Учралыг тус намын даргаар сонгосон билээ. Улмаар хуулийн дагуу Н.Учралыг дээд шүүхэд бүртгүүлэх процесс хүлээгдэж байсан юм.

Тэгвэл Монгол Ардын Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу тус намын ЕНБД Я.Содбаатараас Улсын дээд шүүхэд өнөөдөр /2025.12.17/ өргөдөл ирүүлжээ. Тухайн өргөдөл нь “Монгол Ардын Намын даргаар Н.Учрал сонгогдсоныг болон намын Үндсэн дүрэм, хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх” агуулгатай аж.