ГИХГ: Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг нууж, зугтаалгасан БНХАУ-ын иргэнийг албадан гаргах шийдвэр гаргасан боловч шийдвэрийг өөрчлүүлэхээр шахалт үзүүлж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 31 сек
80
legacy:2025/12/imakh.jpg

Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хяналт шалгалтын үйл ажиллагааг тогтмол явуулдаг.

Энэ хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэрэгжиж байгаа "Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төслийн ажил гүйцэтгэж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт явуулахад Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 31, 155 дугаар тогтоолоор төслийн ажил гүйцэтгэх 372 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн боловч төслийн талбайд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлүүлсэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг нууж, зугтаалгасан, төслийн нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг ашиг олох зорилгоор тогтоолд заасан хаяг, байршлаас өөр газарт шилжүүлэн ажиллуулсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан.

Гадаадын иргэн, харьяатын газраас илэрсэн зөрчлүүдийг шийдвэрлэж, зөрчлийг арилгах чиглэлээр албан шаардлага хүргүүлж, төслийн удирдлагатай биечлэн уулзаж холбогдох хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн боловч зөрчил дахин давтагдаж, байгууллагын хууль ёсны шийдвэрт хууль бусаар нөлөөлөх оролдлого удаа дараа хийж байсан тул төслийн удирдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Yang Yao-н Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон. Улмаар төслийн удирдагч нь визийн шаардлагаас чөлөөлөгдсөн нөхцөлийн дагуу албан зориулалтын паспортоор дахин хил нэвтэрч, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тул холбогдох хууль тогтоомжийн дагуу 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа.

Гэвч төрийн байгууллагын хууль ёсны шийдвэрийг өөрчлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад шахалт үзүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдох зэргээр зүй бус үйлдлийг гаргаж байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, гадаадын иргэдийн хууль бус үйлдлийг аливаа хэлбэрээр дэмжих, өөгшүүлэх, зуучлахгүй байх, хууль бус арга ажиллагаанд автахгүй байхыг анхааруулж, төрийн байгууллагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг мөрдөж ажиллахыг сануулж байна.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Болормаа2025/12/24

    Хууль бусаар амьдрач бга гадаад иргэдийг дахиж оруулахгүйгээр нутагт нь буцаа хятадууд арай дэндүү их бга шүү

  • З
    Зочин2025/12/21

    Ажил хийж байгаа нэрийн доор хууль бус үйл ажиллагаа хийж бга бол шууд л гаргах хэрэгтэйшдээ.

  • З
    Зочин2025/12/20

    Нэхсэн хахуулийг нь өгөөгүй

  • Б
    Бат2025/12/20

    Түмний яриагаар бол энэ гадны хүн монголчуудын эд хөрөнгийг луйварддаг Хятадад эрэн сурвалжлагдаж байгаа нөхөр гэдэг байхаа

  • З
    Зочин2025/12/20

    Ингээд л урд нь ГИХГ-ын ажилтнууд нөлөөлөлд орж авилга үүсэж байсан байгаа байхгүй юу

  • А
    Ариунаа2025/12/20

    Хуультай эзэнтэй улс гэдгээ харуулах л хэрэгтэй.Ажил хийж бгаа ч гэсэн хууль дүрэм баримтлах л ёстойшдээ.гарах ёстой бол гараад орж ирэх хэрэгтэй.татвар тооцоогоо журмаар нь хийлгэнэ шүү.

  • Z
    zochin2025/12/19

    Shantaajnii setguulxh nertei luivarchid arai l ym aaa hogjiliin tushaaa niigmiin daisan monoos mon

  • Z
    zochin2025/12/19

    ajilaa hiij bgaa irgedig hooj chi yan uuu nogoon nuur orchimiig oorchilj bn sh uu dee