ШҮҮХ: Б.Эрдэнэсүхийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:erdenesuh tuluulugch/406479340_656796389959310_2954980329616799647_n copy.jpg

20 гаруй жилийн хугацаанд эхнэрээ онц хэрцгийгээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон байдаг. Тэгвэл цагдан хорионы хугацаа энэ сарын 26-нд дуусах тул цагдан хориог сунгах санал шүүхэд иржээ.

Энэ талаар Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс тодруулахад "Цагдан хорих хугацааг сунгах санал ирсэн нь үнэн. Шүүх хурал өнөөдөр 13.30 цагаас товлогдсон" гэлээ.

Бид шүүх хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.