Цэрэг зодсон асуудалд хариуцлага алдсан гэж үзэн, Р.Чингис нарын 3 хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:2025/12/608728502_857570980238121_6589081895348869573_n.jpg

Энэ сарын 24-нд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг гарч, цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Түүнчлэн, Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн анги, салбарын үйл ажиллагаа, хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмүүдийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны А/176 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн санал, дүгнэлт гарчээ.

Дээрх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

legacy:2025/12/607998603_857570990238120_1076528055441983431_n.jpg
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/01/02

    Энхбаяр сайдын шийдвэр маш зөв, ингэж хариуцлага тооцохгүй бол үүрэгт ажлаа хариуцаж хийдэг хүн олдохоо болих нь

  • З
    Зочин2026/01/02

    Т1 ээ хариуцсан дарга ажлаа хийгээгүйгээс ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг ойлгох хэргтэй мэдэв үү

  • Т
    Т12026/01/01

    Гардаж зодож нүдсэн этгээдүүдийг нь шүүгээч ээ. Тэр штабын дарга нь зод гэж командлаагүй л байлтай.

  • З
    Зочин2026/01/01

    Зодсон хүнииг дахиж хүн зодохгүй болтол хашраа дахиж хүн зодох ви иим юмтаи монголчууд эвлэрэхгүй шүү одоо боль бно

  • И
    Иргэн2026/01/01

    Яг тэр хүн зодож байсан нөхдүүдэд эрүүгиин хариуцлага хүлээлгэн ниитэд мэдээлээч ээ.Яагаад царай зүсииг нь харуулж болдоггүй юм.Хамгиин гол нь салаа ротын дарга нар нь хариуцлага хүлээх ёстой шүү.Ангиин захирагч болон штабын дарга нар халагдах нь ойлгомжтой.Харин нь дотоодын цэргиин штабын даргын хувьд бол шиитгэл нь арай хэтэрсэн./Чингис гэдэг хувь хүниихээ хувьд л таарсан юм болов уу даа/

  • З
    Зочин2026/01/01

    Хариуцлага хүлээлгэх нь зөв гэхдээ яг тэр цэрэг зодож байсан малнуудад эрүүгийн хариуцлага хатуу хүлээлгэх хэрэгтэй. гөлөгнүүдээс болж ажил үүргээ гүйцэтгэж байсан хүмүүс ажилгүй болж байхад тэр гөлөгнүүд зүгээр өнгөрч болохгүй хэн нэгэн аавын хүү эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирч энэ хүмүүс ажилгүй болж байна. тэр бүлэглэж зодсон гөлөгнүүдийг чанга дэглэмтэй хорих ангийн атамануудын гарын шүүр болгож хүн зодоход яаж өвдөлт мэдрэгддэгийг өөрсдөд нь харуулах хэрэгтэй

  • I
    Irgen2025/12/31

    Dotoodiin tsereg gaigui shde.Ter baliar Batlan hamgaalahiin surguuli ardiin armi gj estoi tamiin gazar.Batlan hamgaalahiin surguuliin namriin karintii.tums huraah ajil bol yg shoron.Mash muu ugaadas sjig shulnees eer uom egehgui.10.15 tsag 50 tn tums huraalgana.Huuhed amrah.untah.sain hool und idej uuh erhei bizde.Tuunees bolood mash olon huuhed Batlangiin surguulias garch.boloogui ugaadas idej.hagas untaj bsani tulber tulsen.Batlut gj estoi ardiin armia shagaj.eeree ch busad buruutai etgeediig zailah estoi.Baliar zavaan.tegj zovson huuhduud tsaashaa hun deglej zodohgui batalgaa bhgui.Novsh ardiin armi.

  • М
    милатук2025/12/31

    зөв төрд шинэ хариуцлагын дэг үйлчилдэг болох хэрэгтэй ялангуяаа дараг нарт

  • З
    Зочин2025/12/31

    энэ зөв өө Зандка Энхбаяр хоёр харьцангуй шудрага байгаа шүү.