16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхэд шилжүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:16nastaiohinhereg/ohin.png

16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн байцаалт дуусаж, прокуророос шүүхэд шилжүүлсэн байна. Мөн хохирогчоор тогтоогдоод байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татжээ. Одоогоор шүүх хурал товлогдоогүй байгаа бөгөөд шүүгчдийг томилсны дараа тодорхой болох юм.

Эргэн сануулахад, өнгөрсөн 2025 оны есдүгээр сарын 17-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 16 болон 32 настай хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хохироосон Ц.Д, Х.Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Урьдчилсан хэлэлцүүлгээс "Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан" гэх үндэслэлээр яллагдагч нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/01/02

    Багабандийн зээ алсан гээд байгаа үнэн бол ёстой новш юмаа цаазаар аваач 2 хүн алсан байна ш лээ

  • З
    Зочин2026/01/02

    Hun helmegduulj blhgui shu bid adilhan eh humuus mash sain magadalj bj shiideh bizde shuugch nar

  • З
    Зочин2026/01/02

    16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон этгээдийг хамгаалж, авлига авсан байж болзошгүй баримтууд ил болж байна. Хэрвээ авлига авсан нь нотлогдвол холбогдох албан тушаалтнуудад хуулийн дагуу хамгийн хатуу хариуцлага тооцох ёстой. Авлигын эсрэг шударга, хатуу хууль хэрэгжилт нь нийгмийн итгэлийг хамгаалах гол үндэс юм.

  • З
    Зочин2026/01/02

    Мэдэхгүй юм даа. Алуурчин нь тодорхой. Гэхдээ нэрийг нь нууцан. Тэнд бсн 2 хүүхдийн нэр зураг болохоор ил яваад бдг. Сайн л шудрага шүүгээрэй дээ