Сэтгэцийн өвчтэй хүмүүст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг чангаруулахаар ЭХ-д нэмэлт өөрчлөлт оруулна

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 6 сек
140
legacy:2026/01/MADURO/312138433_587873073094062_3662707890725128487_n1.jpg

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 тоот тушаалаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулаад байна.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан нийгмийг цочроосон онц ноцтой гэмт хэрэгтэй холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ түүний үр нөлөө, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа эсэхэд хатуу хяналт тавьж, цаашид дахин энэ төрлийн харамсалтай хэрэг гарахгүй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдсэн юм.

Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт, Дарь-Эхэд сэтгэцийн өвчтэй 48 настай эрэгтэй Б гэгч нь 8 сартай жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хутгалж хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэ хүрээнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн хүрээнд явагдаж чадаж байгаа эсэх, шинжээчийн дүгнэлт бодитой, үнэн зөв байсан эсэх, ямар дүгнэлтээр хэрэг үйлдэгч этгээд эмнэлгийн хараа хяналтаас гадуур сул чөлөөтэй явж байсан талаарх бүх нөхцөл байдлыг тогтоож ажиллаж байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн чанартай албагдлагын арга хэмжээ авагдсан 257 хүн байгаагаас жилд дунджаар 30 орчим хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагддаг гэсэн судалгаа байгаа юм.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA2026/01/19

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин2026/01/12

    Солонгос болон Хятад улсын киноны дээр гардаг шиг өргөстэй цамц өмсүүлж өрөөнөөс нь гаргахгүй сар жил болгох хэрэгтэй. Тэдний дунд "жүжигчид" ч бий. Саяын алуурчин өмнөх хүн амины хэргээ нуухын тулд жүжиглэж байсан гэдэг нь үнэн байж ч мэднэ.

  • Х
    хүннү2026/01/12

    Сэтгэцийн эрүүл мэндийн тестэнд бүх хүмүүсээ хамруулвал яасан юм? Манай СЭМҮТ-хөн маш хялбархан, энгийн хэдэн асуулт асуугаад “энэ манай хүн байна” гэдэг юм билээ. Сошиалаар элдэв солиотой зүйл ярьдаг хүмүүсийг галзуугийн эмч нар оншийг нь тогтоож л байгаа. Хувь хүний нууц учираа нийтэд мэдээлэхгүй байна.

  • И
    Иргэн2026/01/12

    Яг зөв

  • И
    Иргэн2026/01/12

    Яг тийм шүү

  • И
    Иргэн2026/01/12

    Сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн нэр дор олон тэнэгүүд эл далд хэрэг хийсээр ард иргэдийг хохироож бна ингээд сул явуулж бгүй эдгээр хүмүүсийг нэг дор төвлөрүүлээд албадан хөдөлмөр эрхлүүл ямар нь ингээд ял завшаад хэрэг хийгээд хүний алтан амийг хөнөөгөөд яваад байж болдог юм заавал эдлэх ёстой ялыг нь тохирох хэмжээнд нь эдлүүлэх хэрэгтэй тэнэгээрээ далимдуулж ингэж хэрэг хиыгээд хшн алаад явж бгүй шдээ энэ хууль ямар тэнэг юм бэ

  • З
    Зочин2026/01/12

    Хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй хэрэг хүлээх чадваргүй гээд хүмүүс алтан амиараа хохирч байна шүү

  • З
    Зочин2026/01/12

    Угаасаа юу ч ойлгохгүй хүмүүсиыг тэжээж баыхаар шууд л цааш харуулах хэрэгтэй дээ

  • И
    Иргэн2026/01/12

    Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ гэж яг юуг хэлээд байна. Хүний амь насанд хүрээд байгаа хүмүүсийг эмчилсээр асарч сувилсаар дархан эрх эдлүүлсээр л байх уу. Тийм 7000 гаруй хүн байнаа гээд төсөв нэхээд сууцгаах ёстой хэрэг үү.

  • З
    Зочин2026/01/10

    Их дэлгүүрийн төвт хаалган дээр нэг залуувтар сэтгэцийэ өвчтэй эмэгтэй байнга зогсож бдаг болсон бн.

  • З
    Зочин2026/01/10

    Хүн алсан өвчтөнг тариа хийгээд нэг мөр унтуулж болдоггүй юм уу?

  • Г
    Ганаа2026/01/09

    Бага хүүхэд байхаасаа аав болон ээжийн хатуу харилцаанд хэт их байсан хүмүүс ийм аймшигтай бодохын аргагүй аймшигтай хэргийг үйлдэж байгаа гэж бодох юм.Аав ээжийн хүмүүжил тодорхой хэмжээнд зөв тохирч чадах юм бол ийм хэргүүд нийгэм дээр гарахгүй.Сайн ул суурьтай гүнзгий шалгаж хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй.

  • З
    Зочин2026/01/09

    хүн алсан сэтгэцийн өвчтөнг насаар нь эмнэлэгт хорих ёстой юм бишүү

  • Г
    гүүтэй айлын гүзээтэй...2026/01/09

    Цаг үеийн байдлыг намжаах биш, ажил хэрэг болоосой, хавар болохоор ор олдохгүй байдаг гэсэн, дээрээс нь, дэлгэцээс хамааралтай + хүүхэд залуус. Энд бидний ярих бичих дургүй бас нэгэн сэдэв байна: наадмын үеэр гүү барьдаг айлын эссэн айраг алкоголь хэмжүүрт 7-13 volume заана, хүүхдэдээ уулгана, мансуурсан хүүхэд сайн унтдаг гэнэ, цагаан сараар дор хаяж 72 цаг хадгалсан мах, бас л салбарын эмнэлэг дүүргэнэ.