Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ

Улс төр
UBn teamУнших: 1 мин 56 сек
210
legacy:2026/01/tavinbeh.jpg

АТГ-аас "ТЭЦ-IV"-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Н.Тавинбэхийг өчигдөр орой баривчилсан гэх мэдээлэл гараад буй. Ингэхдээ мөн өөр хоёр албан тушаалтныг баривчилжээ. Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа аж.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээг БНСУ-ын “Эксим банк”-ны эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148,7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулсан байдаг. Улмаар Эрчим хүчний яамнаас 2019 онд дээрх төслийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас 2 аж ахуй нэгж, МУ-аас 1 аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, Зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан байгаа аж.

Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, мөн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан байхад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зөвлөх үйлчилгээний” гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2,6 сая ам.доллароор нэмэгдүүлж МУ-ын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч МУ-ын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогджээ. Мөн зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан байна. Уг хэрэгтэй холбогдуулан одоогийн байдлаар 3 хүнийг сэжигтнээр баривчилсан бөгөөд 21 газарт прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулсан байна.

Нэгжлэгээр Н.Тавинбэх ба түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх өндөр үнэтэй олон тооны үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлүүдийг хураан авчээ. Мөн дээрх хэрэгт холбогдуулан Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Нямаа нарыг үргэлжлүүлэн шалгаж байна. П.Товуудорж нь Эрчим хүчний яаманд газрын дарга, мөн яамны сайдын зөвлөх, Эрчим Хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар, Б.Нямаа нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний сайдын зөвлөх албан тушаалтайгаар тус тус ажиллаж байжээ. Монгол Улсаас БНСУ-ын “Эксим банк”-тай байгуулсан гэрээний зээлийн хүүд нийтдээ 605 мянган ам.долларыг одоогийн байдлаар төлөөд байгаа юм байна.

tenx-hd
Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    ард түмэн

    Чухал яриатай төв царайтай АРД ТҮМНИЙ БОЛОМЖ ХУЛГАЙЛСАН ХӨГИЙН НӨХӨР ЮМ.МОНГОЛ ХӨГЖМӨӨР БАЙХ ЮМ ЯАХУУ ЛУЙВАРЧИДАА.ХУЛГАЙЧДАА. ЦАГААН ЗАХТАЙ ЛУЙВАРЧИДЫГ ЯАХ ВЭ? ОДОО ХУЛГАЙЛСАНААСАА ШҮҮХ ЦАГДААД ӨГӨХ ЮМАА БЭЛДСЭН БАЙГАА НЭГ ХЭСЭГ ХУУЛЬ ШҮҮХИЙХЭН ДУНДААС НЬ БАЯЖААД ХЭРЭГ ЗАМХАРНА ЦАЙРНА, ЯАХ ВЭ МОНГОЛЧУУДАА ......

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    авгай хүүхдүүд нь хулгайлж олж ирсэн мөнгө үнэт эдлэлийг нь хэрэглэхдээ хэлж зөвлөдөггүйм байхдаа адилхан хулгайч шуналын хүүдий тулам новш нар байсан байхда

  • З
    Зочин

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Хамгийн голнь Энэ Хулгайч улстөрч,Эрхмэдэлтэй Хулгайч Албан Тушаалтнуудын завшсан Хөрөнгийг Тооцохын зэрэгцээ Монгол Улсын ЭХ-ний Салбарын Бие даасан бодлогод Харш нөлөөлөл Учруулсан эсэхийг ТЕГ нь Хуулийн дагуу Шалгах шаардлагатай бус уу?!Идсэн уусныг бүртгээд Мөсөн Уулын толгойг илэх вийдээ?

  • З
    Зочин

    Товуудорж чинь улаан хацарт Ичинхорлоогийн нөхөр шдээ! Хүүхдүүдээ бүгдийг гадаадад үнэтэй сургуульд явуулаад л баян тарган нь дийлдэхгүй авгай л бдаг шүү дээ! Номын санг нурааж байгаа харанхуй авгай даа

  • З
    Зочин

    эд хөрөнгө хураасаар хэзээ цадна тэр цагт эх оронд минь ажлаа хийх юм байна л даа.хэцээ ч цадахгүй ээлжээр авирч гарсаар хөрөнгөө хураана

  • У
    Угаасаа супер авилгач

    Угаасаа л супер авилгач ш дээ. Харин ч олон жил тэслээ.

  • З
    Зочин

    бүх хөрөнгий нь хураагаад өлөн хулгайч чинь эрчим хүчний хөгжих бүх боломжийг хулгөйлж байсан байна новш юмаа

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Маш зөв. Тусгай зөвшөөрөл, зөвлөх инженер г.м нэрээр бусдад боломж олгохгүй бгаа хүмүүс чинь энэ мэт луйварчид шүү

  • З
    Зочин

    Монгол улсад алдагдалтай гэрээ хийсэн хүмүүсийн хамсаатан ах дүү нартай хамт хөрөнгийг хурааж улсын аодагдал 100% барагдтал бүгдийг өрийн шоронд суулгах хууль баталмаар байна. Үр хүүхдүүдийг нь тусгай лагерьт байршуулж ажлуулах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Гомо отгонбат бас их мөнгө идсэн

  • З
    Зочин

    Жинхэнэ новш юм даа. Цааш шь харуулах юмсан

  • З
    Зочин

    салбар шинэ сайдтай өолмоор байна. хулгайч Ёойжоог заылуулаач

  • Ц
    Цэцгээ

    Худлаа баахан сүржигнэж байгаад намддаг. Манайд эрх мэдэл мөнгөтэй хүмүүст хууль үйлчилдэггүй

  • З
    Зочин

    Манай намынхан бол ялгүй өнгөрнө. АН бол дүүжжилнэ

  • З
    Зочин

    Хамгийн гол наадуул чинь 5 сая долларын оёдолтой,гангын марк муу труба нийлүүлсэнээр наад төсөл чинь дампуурсан гэггдэг юм билээ

  • Ү
    Үнэн зөв

    Батлан хамгаахын төрийн нарийн бичгийн дарга Ганхуягийн хулгайг одоо шалгаарай

  • Ү
    Үнэхээр үнэн үү

    Арай худлаа байхаа

  • З
    Зочин

    Үндэслэлтэйгээр гэрээний хугацааг сунгасан шүү дээ. Хугацаа сунгагдаж нэмэлт ажил хийлгүүлэх тул үнийн дүнг нэмсэн юм. Харин тэр үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлыг нь сайн шалга орлого, эх үүсвэрийг нь олж тогтоо!