“ДЦС-4”-д гарсан гэмтлийг 09:46 цагт засварлаж, хэвийн горимд шилжжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:tsahilgaan/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Өчигдөр "Дулааны цахилгаан станц-4"-ийн халаах гадаргууд гэмтэл гарсны улмаас нийслэл болон ойролцоох зарим аймагт цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн. Эрчим хүчний яамнаас өгсөн мэдээллээр, цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт 1.5 цаг үргэлжлэх бөгөөд 24 цагийн дотор хэвийн болгоно гэсэн юм.

Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ДЦС-4-т гарсан осол, цахилгааны түр хязгаарлалтын талаар мэдээлэл сонсож, шуурхай арга хэмжээ авах асуудлыг хэлэлцлээ. Тэгвэл Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн 09:46 цагт К-8 халах гадаргуун гэмтлийг засварлаж хэрэглээнд залгаснаар цахилгааны ачаалал 670 МВт буюу хэвийн горимд орсон талаар мэдэгдлээ.