Дүнжингаравын уулзвар дахь дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд маргааш мэдээлэл хийнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/01/121.jpg

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн ачааны машин "Nissan Patrol" автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон байдаг. Ослын улмаас онцгой байдлын алба хаагчид болон энгийн иргэд нийлсэн 7 хүн амиа алдаж, дэргэдэх 207-р байрны оршин суугчид хоёр жилийн хугацаанд түрээсийн байранд амьдарч буй.

Өнөөдрийн байдлаар 207-р байрыг буулгасан дууссан бөгөөд ирэх хавраас шинээр барилгын ажлыг эхлүүлэх талаар нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн. Тэгвэл дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр болон эрүүл мэндээрээ хохирсон иргэд маргааш "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийхээр болжээ.