Газын дэлбэрэлтэд амиа алдсан иргэдийн ар гэр Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:hohirogchidDUNJINGARAV.png

Газын дэлбэрэлтэд өртөж амиа алдсан иргэдийн ар гэр болон бусад хохирогчид мэдээлэл хийлээ. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн ачааны машин "Nissan Patrol" автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон байдаг.

Тэд өнөөдрийг хүртэл төр, засаг, нийслэлээс бидний хохирлыг барагдуулаагүй гэж үзэн, хохирлоо барагдуулахыг шаардаж төрийн гурван өндөрлөгт хандаж буйгаа мэдэгдлээ.