“Хилчин“ спорт хорооны 80 жилийн ойн баяр тохиож байна

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:622213491_1632606081426713_8307146148278068149_n.jpg

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 25 жилийн ойг тэмдэглэх төв комиссын 1946 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Дотоодын цэрэг, Хязгаарын газрын тамирчдыг нэгтгэсэн “Хилчин” нийгэмлэгийг байгуулах шийдвэр гарснаар Монгол Улсын анхны 5 нийгэмлэгийн нэг болон байгуулагджээ.

Хилчдийн бахархал болсон тус спорт хороо нь байгуулагдсанаас хойшх 80 жилийн хугацаанд:

Хөдөлмөрийн баатар 3, Ардын багш 3, Гавьяат дасгалжуулагч 7, Гавьяат тамирчин 18, Соёлын гавьяат зүтгэлтэн 1, МУ-ын дархан аварга 2, Даян аварга 1, МУ-ын аварга 1, арслан 3, гарди 4, заан 11, харцага 7, начин 50 төрөн гарсан байна.