ЭМГЭНЭЛ: Лувсанчимэдийн Сосорбарам /1937-2026/

Бусад
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 41 сек
340
legacy:624284891_776313901571012_3080936158130560083_n.jpg

Бидний хайрт аав, өвөө МУ-ын АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ, МОНГОЛ УЛСЫН АРСЛАН, БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА, ДЭД ПРОФЕССОР Чонод овогт Лувсанчимэдийн Сосорбарам нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж үр хүүхдүүд, төрөл төрөгсөд бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо. Аав маань Төв аймгийн Баянбараат сум, одоогийн Баян-Өнжүүл суманд 1937 онд мэндэлж, 1958 онд Төв аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль төгссөн. 1958-1963 онд ХААДС-ийн Мал эмнэлгийн факультетэд суралцан малын их эмч мэргэжил эзэмшсэн.

Аав маань Үндэсний болон бусад бөхийн төрлөөр амжилт үзүүлж БНМАУ-ын Арслан, Төрийн их баяр наадамдаа 16 удаа шөвгөрсөн, мөн Монгол Улсын самбо, жудо бөхийн шигшээ багийн тамирчин, самбо бөхийн анхны “БНМАУ-ын спортын мастер”, улмаар чөлөөт, самбо, жудо бөхийн ОУ-ын хэмжээний мастер цол хүртсэнээс жудо бөхийн ОУ-ын тэмцээнээс Монгол Улсад анхны медалийг эх орондоо авч ирсэн тамирчин хүн байлаа. Аавын минь шавь нараас Улс, аймгийн алдар цолтой бөхчүүд, гавьяат тамирчид, ОУХМ, спортын мастерууд олноор төрөн гарсан байдаг.

Тэрээр ХААДС-д 1963-1972 онд халдварт паразит өвчин судлалын тэнхимд нарийн мэргэжлийн хичээл зааж багшийн гараагаа эхэлсэн ба 2018 он хүртэл иргэний хамгаалалт-гамшгаас хамгаалах менежмент хичээлийг зааж, 50 гаруй жил тасралтгүй багшилсан билээ. Мөн СЭЗДС, Мандах ДС, Идэр ДС, Биеийн тамирын их шавь ДС, Биеийн тамирын Шонхор ДС, ҮБТДС, Биеийн тамирын Мон-Алтиус дээд сургуулиудад иргэний хамгаалалт-гамшгаас хамгаалах менежмент, экологи байгаль хамгаалал хичээлүүдийг зааж, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Гамшгаас хамгаалах менежмент хичээлийн сурах бичгийг анхлан бичиж 5 удаа шинэчлэн сайжруулж, гарын авлага, команд штабын удирдлагын 7 төрлийн ном товхимол гаргасан багш хүн байлаа.

Аавын минь хөдөлмөр, идэвх, үр бүтээл зүтгэлийг төр засаг, хамт олон нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч цол, “Алтан гадас” одон, Байлдааны медаль, Ардын хувьсгалын болон Ардын арми, зэвсэгт хүчний ойн медалиуд, мөн таван салбарын Тэргүүний ажилтан цол тэмдэг, Батлан хамгаалах яам, Улсын Иргэний хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдаж, Ардын армийн ахлах дэслэгчээс дэд хурандаа, ахлах багшаас дэд профессор цолтон болсон.

Бидний аав, өвөө минь монгол ёс суртахуун, ёс заншил, монгол бөхийн жудаг, намба төрхийг бүрэн дүүрэн эзэмшихийн зэрэгцээ, амьдрах ухааны талаар олон зүйл заан сургаж, өөрөө үлгэрлэж явдаг итгэлтэй, аливаад өөриймсөг, хэнд ч үнэн сэтгэлээс ханддаг, нөхөрсөг, элэгсэг, ухаалаг даруухан, ах дүүс, орон нутгийн гээд олон хүний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн ачтан, бие сэтгэлийн асар их хатуужил тэвчээртэй, аливаад ноён нуруутай, уран сэтгэмжтэй, хөгжилтэй, хүмүүст ямагт баяр баясгалан, сэтгэлийн илч гэрэл түгээж явдаг олон сайхан шинжийг өөртөө шингээсэн сайхан монгол эр хүн байсан.

Таны минь орон зай үгүй болж биднийгээ орхин одсон хэдий ч таны минь гэгээн төрх, үр хүүхдүүддээ өгсөн хайр, энэрэл тань бидний сэтгэл зүрхэнд мөнхөд хоногшин үлдэх болно.

Та минь төрсөн нутгийнхаа ариун хөрсөнд тайван нойрсож, үр хүүхэд, төрөл төрөгсөд бидэндээ эргэн төрөөрэй.

Ум ма ни бад мэ хум

Ум сайн амгалан болтугай

Үр хүүхэд, ач зээ нараас нь

2026 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 06.00 цагт Соёлын төв өргөөнөөс эцсийн замд нь үднэ.

Хуваалцах:340

СЭТГЭГДЭЛ (34)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DGo2026/02/15

    УМ МА НИ БАД МЭ ХУМ 🙏 🙏 🙏

  • Н
    Нэмэхбаяр2026/02/15

    Аваргын дайтай арслан, мундаг сурган хүмүүжүүлэгч багш байсан Ум ма ни бад мэ хум сайн төрөл олох болтугай

  • Б
    Бат-Эрдэнэ2026/02/15

    Монгол бөхийн нэр алдахыг өргөлцөж явсан, хүндэт багш та амгалан нойрсоорой. Ум ма ни бад ме хум.

  • З
    Зочин2026/02/15

    Багш та амгалан нойрсоорой. Ум маа ни бад ми хум.

  • З
    Зочин2026/02/15

    Мундаг арслан гэж бичнээ Аваргыг айлгадаг Арслан

  • З
    Зочин2026/02/15

    Ума мани бад ми хум

  • З
    Зочин2026/02/14

    Ум ма ни бад мэ хум. Ямар мундаг хүн байгаа вэ. Манай байгууллагаар үйлчлүүлдэг байсан даа.

  • Ш
    Ш батзоригт2026/02/13

    Ум ма ни бад ми хум

  • З
    Зочин2026/02/10

    Ум ма ни бад мэ хум🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • A
    Asaa2026/02/10

    Ум сайн амгалан болтугай

  • М
    Маамаа Ариунаа2026/02/10

    Ум ма ни бад мэ хум

  • З
    Зочин2026/02/10

    Ум сайн амгалан болтугай

  • U
    Um ma ni bad ne hum2026/02/09

    Ulambayar

  • M
    M.Khuderchuluun2026/02/08

    Achit bagah mini ta altan delhiin aryun hursunduu amgalan Taiwan noirsdoo.Egelgui saihan hun dee.Gun haramsaj b.a Sain eruuluur sadanу turulduu ergen turuurei.

  • З
    Зочин2026/02/08

    Achit bagsh mini ta altan delhiin aryun hursunduu amgalan taivan noirsdoo. Egelgui sahan hun dee.Ergej turulduu saini eruuleer ireerei Ta mini.

  • U
    um ma ni bad me hum2026/02/07

    dahin sain torliig oloh boltugai.

  • P
    P.Oyungerel2026/02/07

    Гүн эмгэнэл илэрхийлье Ум ма ни бад мэ хум

  • Д
    Доржсүрэн2026/02/07

    Монгол бөхийн төлөө үнэнхүү үнэнхүү сэтгэлээ гаргаж явсан тулгын чулуудын нэг мөн тайван нойрс доо таныг үргэлж хүндэлж явах болноо

  • З
    Зочин2026/02/07

    Сайн төрлийг олох болтугай Ум ма нм бад мэ хум

  • Д
    Д.Алтаншагай2026/02/07

    Мундаг хүн байсан байна үнэхээр амьд ахуйд нь уулзаж бүх талаар зөвлөгөө авах эрхэм хүн байсан байна үнэхээр ноён нуруутай хүн байж дээ Ум ма ни бад ми хум алтан дэлхийн хөрсдөө тайван нойрсоорой ум сайн амгалан болох болтугай

  • З
    Зурагтын Төөгөө2026/02/07

    Ум сайн амгалан болтугай Эмгэнэл илэрхийлье

  • З
    Зочин2026/02/07

    Ум ма ни бад мэ хум.

  • И
    И.Буяндэлгэр2026/02/06

    Ум ма ни бад ми хум

  • У
    УМ МА НИ БАД МЭ ХУМ2026/02/06

    УМ МА НИ БАД МЭ ХУМ

  • М
    Мөнхболор2026/02/06

    Сайн төрлийг түргэн олох болтугай. Гүн эмгэнэл илэрхийлье. 🙏 🙏 🙏

  • И
    Иргэн2026/02/06

    Ёстой Л Монголын хөх өвгөдийн өв тээж ирсэн сайхан жудагтай яриа хөөрөөтэй хүн байж билээ, эх нутгийнхаа алтан хөрсөнд тайван нойрс доо та

  • З
    Зочин2026/02/06

    УМ МА НИ БАД МЭ ХУМ

  • М
    Мухулай2026/02/06

    Ум сайн амар амгаланг олох болтугай

  • З
    Зочин2026/02/06

    Ум мани бадмэ хум

  • З
    Зочин2026/02/06

    УМ МА НИ БАД МЭ ХУМ.

  • У
    Улсболд2026/02/06

    Ум мани бад ми хум Ум амгалан болтугай

  • Х
    ХААДС МЭФ 1987 оны2026/02/06

    Гүн эмгэнэл илэрхийлье. Ум МА Ни Бад МЭ Хум

  • Б
    билгээ2026/02/06

    багш болон багшийн үр хүүхэд төрөл төрөгсдөд эмэгнэл илэрийлье!!!

  • D
    DR. ADITYA2026/02/04

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00