Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад тавьсан ХИЛИЙН ХОРИГ 3 хоногийн дараагаас хэрэгжинэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2026/02/negzhleg1.jpg

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон холбогдох хэд хэдэн албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхлээд буй. Ингэхдээ өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гарагт буюу хоёрдугаар сарын 5-нд АТГ-ын мөрдөгчид Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Н.Энхбатын гэр болон албан өрөөнд нэгжлэг явуулсан байдаг.

Тэгвэл шүүхээс Н.Энхбатыг Монгол Улсын хилээр гарахыг нь хоригложээ. Хилийн хориг хоёрдугаар сарын 13-наас эхлэх аж.

Дашрамд дурдахад, нэгжлэгтэй холбоотойгоор Н.Энхбатыг саатуулж, баривчилсан зүйл байхгүй. Түүний хувьд 2024 оны аравдугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн билээ.