Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцрохоосоо 4 хоногийн өмнө хууль зөрчиж, улсын хилийн зурваст 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргажээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин 42 сек
60
legacy:oyun erdene/111118.png

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр "Монгол Улсын хилийн зурвас газарт хууль зөрчиж газар олгосон асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ. "Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан. Гэтэл өмнөх Засгийн газар сүүлийн хуралдаанаараа буюу огцрохоосоо 4 хоногийн өмнө Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна" гэлээ.

"Тиймээс уг газар олгосон шийдвэрүүдийг буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн сүүлийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар гаргаж байна" гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 16, ашиглалтын 38 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 20 тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш олгогдсон байна. Иймд Засгийн газрын зүгээс хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, хилээ, газраа цэгцлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Боомтыг хөгжүүлнэ”, “эдийн засгийг дэмжинэ” гэх нэрээр халхавчлан улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар энэхүү хууль бус үйл ажиллагааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.

Мөн хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс хэвээр байх ёстой. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин7 сар өмнө

    Бузрын новшнууд юм даа. Хуулийн байгууллагууд ажлаа сайн хийгээсэй билээ дэээ......

  • З
    Зочин7 сар өмнө

    данх тулга 2 ыг барьж хорь их но гарна

  • Z
    Zochin7 сар өмнө

    Өөр ч газрууд дээр шийдвэр гаргасан байх магадлалтай юм бишүү. Өмнөх бүх шийдвэрийг нь нягтлах ёстой юм бишүү.

  • З
    Зочин7 сар өмнө

    Данх Амарбаясгалан хоёрт хариуцлага тооцох болоогүй юу? ийм хогуудыг шоронд хийхгүй бол дараагийн данх улс төрөөр гараад л ирнэ нэг өдөр монголыг тэр чигээр нь зарчихсан байх болно ийм хог шаарууд. хатуу хариуцлага тооцвол дараагийн хог шаарууд нь төрд гарах нь багасна

  • З
    Зочин7 сар өмнө

    энэ залуу монгол төрөөр сайхан тогложээ! ман хариуцлагаа хүлээ.ямар долоон буудлын должин авгай сонгоод сайд эрх мэдэл өгчихсөн биш.ман өөрсдөө гаргасан хүнийхээ алдааг хамт хариуцас ёстой шүү!!!???

  • З
    Зочин7 сар өмнө

    ОЭ тэргүүтэй Хэнтийн бүлэглэл МУ-н хилийн зурвас дээр ААН-д давуу байдал үүсгэн мөнгө угаах ЗГ-н тогтоолыг нямбаатар оруулж иржээ гэж ойлголоо