Увс аймгийн Засаг даргаар Э.Насанбат сонгогдлоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/02/nasanat.jpg

Увс аймгийн ИТХ ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар шинэ Засаг даргын томилгоог авч хэлэлцсэн юм. Ингэхдээ тус аймгийн Засаг даргад МАН-аас Эвэлсүрэнгийн Насанбат нэр дэвшсэн ба түүнийг ИТХ-ын төлөөлөгчдийн 53.13 хувийн саналаар дэмжсэн байна.

Эвэлсүрэнгийн Насанбатын хувьд 2012-2016, 2016-2020, 2024 оноос хойш гээд Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдсон ажиллаж байгаа нэгэн бөгөөд 2016-2020 онд ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан аж.