Дээрэлхэлтийн эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 14 сек
20
legacy:2026/02/637866587_896678232994062_7178061032742177657_n.jpg

Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт орчин үед технологийн хөгжлийг даган цахим орчинд шилжихдээ эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болж буй. Энэ нь зөвхөн Монгол Улсад биш, дэлхийн олон оронд тулгамдсан асуудал болоод байгаа юм. Өмнө нь сургууль болон гэр бүлийн орчинд дээрэлхэлт явагдахад буруутай этгээд нь олддог байсан бол одоо цахим хэлбэрт шилжсэнээр эзэн холбогдогч нь тодорхойгүй, далд хэлбэрээр үйлдэгдэх болсон.

Монгол Улсад хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 32,1 хувь нь ядаж нэг удаа амиа хорлох оролдлого хийсэн байгаа нь "аюулын харанга" дэлдэж байгаа юм.

Иймд сургуулийн болон цахим орчинд үйлдэгдэх үе тэнгийнхний дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллийн эсрэг нэг удаагийн аян биш урт хугацаанд үргэлжлэх үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх Боловсролын яамны санаачилгыг нийгэмд дуу хоолойгоо идэвхтэй хүргэдэг, иргэний нийгмийн төлөөлөл болох Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэ хүрээнд:

1. Нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг боловсруулан, холбогдох яамдаас санал авахаар хүргүүлээд байгаа бөгөөд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх;

2. “Аюулгүйн сүлжээ” үндэсний платформыг бий болгох;

3. Гэмт хэргийн хохирогч болохгүй байх мэдлэг олгох агуулгыг сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар тусгах. Тухайлбал:

- Өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох

– Эмпати, хүндлэл, хариуцлагын ур чадварыг хөгжүүлэх

– Дээрэлхэлтийн сөрөг нөлөө, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийг таниулах

– Өөрийгөө болон найзыгаа хамгаалах арга замыг суралцах гэх мэт.

4. Эцэг, эхчүүдийн оролцоотой “Е-police” ажиллуулах талаар талууд санал нэгдлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/02/21

    үндэсний хөтөлбөр энэ тэр гэж сүржигнэхээс илүүтэй газар дээр нь хүүхэд нэг үбртэй тулсан ажил хийгээч, багш нараа ажиллуулаач, цалин нэмэхийг шаардахаас өөр ажил хийхгүй байна багш нар чинь. үндэсний хөтөлбөр гэхээр хэвлэлийн хэрэгслээр үнэ төлбөр ихтэй хэдэгн контент цацаж хөөсрөөд өнгөрнө

  • D
    DR. ADITYA2026/02/20

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00