О.Батхүү: АН иргэдийн хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллийг авч, ирэх сонгуулиар ашиглах нь

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:bathuu huulich/384528899_850265319751026_7215184653504592827_n.png

Ардчилсан намын An.mn сайтын бүртгүүлэх хэсэгт иргэний регистрийн дугаараар хувийн нууц мэдээллүүд гарч буй мэдээлэл цацагдсан билээ. Энэ нь хувь хүний мэдээллийн тухай хууль зөрчсөн гэж ЦХИХХ-ны сайд Э.Батшугар тайлбарласан АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Програмын алдаа гарсны төлөөр АН-ыг буруутгаж болохгүй" гэсэн.

Тэгвэл хуульч О.Батхүү цахим хуудаснаа "Та бидний хуулиар хамгаалагдсан хувийн мэдээлэл АН-д байгаа юм байна. Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авалгүй "хулгайн замаар" олж авсан байна. Ирэх сонгуулиар улс төрийн зорилгоор ашиглагдах нь" гэжээ.

Гурван факт:

1) Та бидний хуулиар хамгаалагдсан хувийн мэдээлэл АН-д байгаа юм байна.

2) Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авалгүй "хулгайн замаар" олж авсан юм байна.

3) Ирэх сонгуулиар улстөрийн зорилгоор ашиглагдах юм байна.

— Хуульч Батхүү (@Batkhuu_lw) February 25, 2026