УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан маргааш СУЛЛАГДАНА

Улс төр
UBn teamУнших: 1 мин
70
legacy:2026/03/MPA_9592.jpg

Улс төрд нөлөө бүхий этгээдүүдээс нүүрсний гэх хэргээр ял сонссон хүн бол УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан. Түүний хувьд анхан шатны шүүхээс Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял сонссон. Харин давж заалдах шатны шүүхээс Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, ялыг 2 жил 6 сар хорих ял болгон өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл, түүний хорих ялыг 4 сараар бууруулж байв.

Тодруулбал, тэрбээр анх 2024 оны нэгдүгээр сард шүүхээс ял сонсож байсан. Ингэснээр суллагдах хугацаа нь энэ оны 6 дугаар сард дуусах ёстой ч Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно" гэж заасан. Энэ дагуу, анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө цагдан хоригдсон хугацааг нь хасаж тооцож байгаа аж.

Мөн тэрбээр хоригдох хугацаандаа номын санч хийж байсан бөгөөд шагналын хоногоор шагнуулсан зэргээ тооцуулснаар маргааш суллагдахаар болсон талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дөнгөж сая мэдээлсэн юм.

tenx-hd
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    энэ хулгайчийг яагаад ёулоаж байгаан номын санд жаргаж байгаад гарч ирнэ дээ шорон биүюш сувилалд

  • З
    Зочин

    Гарч ирээд тэмцээрэй

  • Б
    Болороо

    Эцэст нь нэг суллагдах нь ээ. Монголын авилгалыг үндсээр нь илчлэх ганц хүн бол Аюурсайхан. Ийм мундаг залууг ингээд хорьчихож болдоггүй юм. Хурдан гараад ирээсэй.

  • С
    Сүхбат

    Шударга ёсны төлөө дуугарсан учраас л хэлмэгдсэн гэж боддог. Аюурсайхан хурдан суллагдаж гараад тэр нүүрсний хулгайчдынхаа үнэн мөнийг дэлгэх хэрэгтэй. Маш сайн хүн!

  • Б
    Батдорж

    Т.Аюурсайхан шиг зоригтой, үнэнээр нь явсан хүн ховор шүү. Энэ хүн суллагдаад Монголын төрд байгаа жинхэнэ авилгачдын нүүр царайг илчлэх ёстой. Жинхэнэ эх оронч хүн дээ!

  • З
    Зочин

    Шүүхээс нүүрстэй холбогдолгүй гэж мэдэгдсэн байсаншүү, Оюунэрдэнэ замаасаа зайлуулж хэлмэгдүүлсэн гэгддэг,

  • З
    Зочин

    Буудаж алах ёстой бузар хулгайч