Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчид ГАНЦААРАА нэр дэвшиж байна

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:2026/03/275546527_3128506814138717_5368261438507539088_n.jpg

Монголын Үндэсний Олимпын Хорооны удирдах бүрэлдэхүүн удахгүй шинэчлэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор МҮОХ-ны Дүрмийн 14.4.2б заалтын дагуу Хараат бус бие даасан сонгуулийн комисс МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дуусаад байгаа юм. Тэгвэл МҮОХ-ны Ерөнхийлөгчид одоогийн Ерөнхийлөгч Б.Баттүшиг дахин нэрээ дэвшүүлжээ. Түүний хувьд 2017 онд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхлээд 2022 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш өнөөдрийг хүртэл ажиллаж буй нэгэн юм.

legacy:zasagZANDKA/644562279_1365827935578353_4234572316196982673_n.jpg
tenx-hd