Суудлын автомашины импорт өнгөрсөн жилийн мөн үеэс 54 хувиар буурчээ

Эдийн засаг
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/03/NewFolder/mashinhudaldaa.png

Энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт 12,228 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 53.9 хувиар буурчээ. Харин 218.9 мянган тонн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 41.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны хамгийн их буюу 30.2 хувийг 475.6 сая ам.доллар үнийн дүн бүхий эрдэс бүтээгдэхүүн (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 408.0 сая ам.доллар буюу 85.8 хувь)-г эзэлж байна.

legacy:2026/03/NewFolder/649539811_900749099632510_9091175397953812236_n.jpg