СУРВАЛЖИЛГА: Төв банкны шаардлагыг хангаж буй гадаадын хоёр банк байгаа нь БНХАУ-ын төрийн өмчит хоёр банк гэв

Эдийн засаг
Darisuren
DarisurenУнших: 2 мин 16 сек
170
legacy:2026/03/GadaadBankSurwaljilga/6d52dbec5a85453a99b1865eadb2eb7a.jpg

Монгол Улсад гадаадын банкуудыг оруулж ирэх асуудал эртнээс яригдаж эхэлсэн ч Төлөөлөгчийн газар нээснээс хэтрэлгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл сүүлийн үед энэ асуудал дахин идэвхтэй яригдаж эхэлсэн. УИХ-ын даргын зүгээс "Энэхүү асуудлыг манлайлж, Унгар, Япон, БНСУ, Их Британи, Австралийн талтай уулзахад Монголд үйл ажиллагаагаа явуулах боломжтойгоо илэрхийлж байгаа. Түүнчлэн гадаадын банкийг оруулж ирэхийн тулд УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, холбогдох эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллана" гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл банк, санхүүгийн салбарынхан “Гадаадын банкийг оруулж ирэх нь зөв үү” сэдвээр хэлэлцлээ. Тэдгээрийн зарим нь гадаадын банк орж ирвэл өрсөлдөөн бий болж, хүртээмж нэмэгдэх давуу талтай гэж байгаа бол нөгөө хэсэг нь давуу байдал олгох бус дотоодын банкууддаа ижил тэгш боломж олгох ёстойг сануулж байв.

"Гадаадын банк оруулж ирснээр өрсөлдөөн, бүтээмж нэмэгддэг"

legacy:2026/03/GadaadBankSurwaljilga/734de486e3344c2584e1d0b3085baf10.jpg

Сангийн дэд сайд Б.Хулан “Гадаадын банк оруулж ирснээр өрсөлдөөн, бүтээмж нэмэгддэг. Томоохон банкууд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулаад зардлыг хэрхэн хамгийн бага байлгах вэ гэдэг дээр нэлээн туршлагатай болсон байдаг. Тэгэхээр банкны үйл ажиллагааны зардал тодорхой хэмжээгээр буурах боломжтой. Энэ бол зөвхөн банкны тухай хуулиар ч юмуу шийдэгдэх боломжгүй асуудал.

Үүнээс гадна бид гадаадын банк оруулж ирэх нь зөв, буруу гэж ярихаас илүү олон ургалч өнцгөөс харах нь зөв гэж бодож байна. Зээлийн хүүгийн асуудал дээр тодорхой хэсэгт буурах боломжтой гэсэн дүгнэлт гарч байх шиг байна” гэлээ.

"Гадаадын банкийг нэвтрүүлсэн улсуудад сайн ч жишээ бий, муу ч жишээ бий"

legacy:2026/03/GadaadBankSurwaljilga/07660a2b9e7d45a1ae70bfb8929d8b25.jpg

УИХ-ын даргын зөвлөх Б.Дөлгөөн “Гадаадын банк оруулж ирснээр нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулна. Хоёрдугаарт, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Гуравдугаарт, гадаадын банканд зөвхөн гадаад ажилчид ажиллахгүй учраас тодорхой хэмжээ нь дотоодын зах зээлд үлдэнэ гэж харж байна. Дээрх гурван зорилгоос гадна эрсдэлүүдийг ч ярьж байна. Гадны банкууд орж ирээд зөвхөн ашигтай ААН-үүдэд зээл олгонгуут яах вэ гэхээр дотоодын банкуудын ашигт ажиллагаанд нөлөөлж, эргээд зээлийн хүүг өсгөх эрсдэлтэй.

Олон улсын жишээг харахад, сайн ч жишээ бий, муу ч жишээ бий. Зээлийн хүүг бууруулъя гэж гадаадын банк оруулж ирсэн дотоод нөхцөл байдлаас шалтгаалж гадаадын банкаа больё гэсэн тохиолдол ч байна” гэв.

"Оросын банкуудтай бизнесийн харилцаанд орвол дам хоригт орох аюул бий"

legacy:2026/03/GadaadBankSurwaljilga/amar.jpg

Тэгвэл Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар “Төв банкнаас тавигдаж буй шаардлагыг хангах хоёр л банк бий. Тэр нь БНХАУ-ын Төрийн өмчит хоёр банк. Тухайн хоёр банк нь Төлөөлөгчийн газраа нээгээд тодорхой хугацааны шаардлага тавигддаг. Тухайн хугацаа нь өнгөрсний дараа салбараа нээх боломжтой гэсэн үг. Харин ОХУ-ын дийлэнх банк нь дайны нөхцөл байдлаас шалтгаалаад хоригт орсон байгаа. Тэдгээр банкуудтай Монгол Улс ямар нэг бизнесийн харилцаанд орвол дам хоригт орох аюул бий” гэдгийг сануулсан юм.

legacy:2026/03/GadaadBankSurwaljilga/ed36fc6ff5e14823810e9758282334ab.jpg
Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 сар өмнө

    Битий жүжиг зохиож үлгэр яриад байгаарай. Эцсийн төлөвлөгөө чинь энэ үү! УИХ дарга нь сүржин дамжин үүрэг даалгавар өгөөд нөгөө Монгол банк шаардлаг нэртэй хороо найруулаад эцэст нь ард түмэнд салаавч өгөх юм байна л даа. Тийм юм байхгүй хүү багатай амьдралтай нийцсэн шалгууртай БАНК оруулж ир.

  • Z
    Zochin6 сар өмнө

    Hitad bank geheer ugaasaa bidniig zovshoorohgui gedgiig medhiin deedeer medej bga zureer l gadnii bank oruulj ireh guselgui luivarchdiin jujig shudee .

  • З
    Зочин6 сар өмнө

    Хятад танкны үлгэрээ яриад эхэлчихсэн үү

  • Н
    Нэгэн иргэн6 сар өмнө

    Гуравдагч орны хөрөнгө оруулалтын банк байсан нь дээр. Гэхдээ ГАДНЫ БАНК ОРУУЛЖ ИРСНЭЭР ЭДИЙН ЗАСАГ, ТУСГААР ТОГТНОЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ НЬ САЙН НЬ 51 ХУВЬ БАЙНА УУ, ЭСВЭЛ МУУ НӨЛӨӨ НЬ 51 ХУВЬ БАЙНА УУ ГЭДГИЙГ НАРИЙН ШҮҮЖ ТУНГААХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ!!!

  • З
    Зочин6 сар өмнө

    ОХУ тай эксплорт хийх боломжгүй болсон учир төлбөрийн рублиэр авах боломжгүй эсвэл аль нэг банкны тогтоосон маш бага ханшаар солих шаардлага гарч алдагдалд ороход хүрдэг иймд хоригт ороогүй ОХУ ын банк хэрэгтэй

  • З
    зочин6 сар өмнө

    Хятад .Оросоос өөр банк байх шаардлагтай Шүү

  • З
    Зочин6 сар өмнө

    Хаанахын ч байсан оруулах хэрэгтэй

  • З
    Зочин6 сар өмнө

    Хужаа банк биш ээ. Япон хэрэгтэй.

  • М
    Монгол6 сар өмнө

    Хужаагийн банк л лав биш шүү. Монголын бүхнийг хужаагийн гарт өгнө гэж юу байхав дээ

  • З
    зочин6 сар өмнө

    Хятадын банканд хамаг хөрөнгөө тушаагаад гадагшаа гарах хулгайч нар олон бгаа .Улныхан ч байгаа.

  • З
    Зочин6 сар өмнө

    Хятадын банк биш өөр улсаас банк оруулж ирээчээ

  • З
    Зочин6 сар өмнө

    Хөлдүү монголчууд гадны банк орж ирхээр зүгээр мөнгө өгнө гэж горьдоод л сууж бгаа

  • З
    Зочин6 сар өмнө

    Бас л хятад.Өөр улсынх байж болдоггүй юм уу

  • З
    Зочин6 сар өмнө

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • З
    Зочин6 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин6 сар өмнө

    Юуны чинь хятадын банк бэ !! Зайлцгаа!!!

  • З
    зочин6 сар өмнө

    шууд зээлийн хүү буурна гэвэл өрөөсгөл ойлголт шүү дээ