Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийдэг гэх хэрэгт Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
30
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF (1).jpg

Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийдэг гэх Д.Саямааг яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан талаар бид мэдээлсэн. Д.Саямааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байдаг.

Тэгвэл уг хэрэгт анх 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байсан бөгөөд Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

Хуулийн заалтад ямар хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг вэ.

13.5 дугаар зүйл.Заналхийлэх

2.Энэ гэмт хэргийг:

2.1.бүлэглэж;

2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.11 дүгээр зүйл.Хувь хүний нууцыг задруулах

2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж

2.Энэ гэмт хэргийг:

2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 сар өмнө

    Эцэг эх нь ёс зүйтэй хүмүүс бол хүүхдээ ийм хүмүүжил ёс суртахууны доголдолтой болгож өсгөсөн бидний буруу гээд олон нийтийн өмнө ил гарч хохирогч хүүхдүүдээс уучлал хүсэж хохирлыг барагдуулах амлалт өгмөөр юм. Япон , Солонгост тэгдэг л юм гэсэн.

  • З
    Зочин6 сар өмнө

    Олон бгаа шүү илрүүлж чадахгүй бна

  • Н
    НАРА6 сар өмнө

    лаларын тэнэг ! эцэг эх гэж малнуудаас нь болж байгаа ! сда нараа !