Бүсээ чангалах цаг ирлээ: Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/04/659021167_1975753349698024_912494997708412413_n.jpg

Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 15 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 33 төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал:

Үхрийн цул мах-38,3 %

Хонины цул мах-27,8 %

Үхрийн мах /ястай/ -36 %

Хонины мах /ястай/-29,2 %

Ургамлын тос-63,8 %

Сүү-30,6 %

Монгол төмс-119,4 %

Монгол лууван-15,2 %

Цагаан будаа-4,8 %

Атар талх-4,9 %-иар тус тус нэмэгджээ.

Дээрх тооцоолол нь дизель түлшний үнэ литр тутамдаа 300-350 төгрөгөөр нэмэгдэхээс өмнөх үеийн үнийн өсөлт юм. Цаашид дизель түлшний үнэ литр тутамдаа 1500 төгрөг хүртэлх дүнгээр өснө гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа. Шатахууны үнэ нэмэгдэх нь зөвхөн түлшний салбарт нөлөөлөхгүй бөгөөд хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, үйлчилгээний үнэд нөлөөлнө.

Шатахууны үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн хувиар өсөхийг одоогоор нарийвчлан таамаглах боломжгүй ч иргэдийн өдөр тутмын хэрэглээ, өрхийн төсөвт дарамт нэмэгдэх нь тодорхой болж байна.

Ийм нөхцөлд иргэдийн хувьд хэрэглээгээ зохицуулах, өрхийн санхүүгээ илүү нягт төлөвлөх шаардлага тулгарч, эдийн засгийн хувьд "бүсээ чангалах" цаг иржээ.

РЕДАКЦЫН БУС МЭДЭЭ

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    1-2 jiliin umnu dizel tulsh 3400 tug hurch bsa.ter ued dagaj ussun baraanii une dizel tulsh 3100 bolj buurahad dagaj buugaagui baij odoo ergeed dizel 3400 bolohod baraanii une usuh undeslel baihgui shuu.3400 d taaruulaad urid ni baraanii unee nemchiheed odoo bol nemeh yosgui shuu.ene metiigee martchihaad odoo une nemehiig urialaad sensatslaad baih hereggui shuu.