Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Эдийн засаг
OtgonbayarS
Унших: 1 мин 20 сек
50
legacy:монголбанк.jpg

Мөнгөний бодлогын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Банкны гадаад зах зээлээс 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хойш шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт хамруулах.

Дэлхийн эдийн засгийн төлөвт тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа бөгөөд ийм нөхцөлд гадаад санхүүжилтийн зардал, хүртээмж богино хугацаанд өөрчлөгдөх, хөрөнгийн урсгалын төлөвийг өөрчилж болзошгүй.

Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт эх үүсвэрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсөж, зээлийн санхүүжилтийг гадаад эх үүсвэрээр нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байгаа нь санхүүжилтийн бүтцийн гадаад хамаарлыг нэмэгдүүлж байна.

Иймд гадаад эх үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай, тогтвортой чиглэлд шилжүүлэх, валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилгоор дээрх эх үүсвэрийг гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагад хэсэгчлэн, үе шаттайгаар хамруулах шийдвэр гаргалаа. Энэ нь богино, дунд хугацаатай гадаад санхүүжилтийн сэдлийг бууруулж, урт хугацаат эх үүсвэрийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээ юм.

Нөгөө талаас, банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурч, санхүүгийн мөчлөг илүү тэнцвэртэй түвшинд шилжлээ. Монголбанкны хийсэн стресс тестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон эрсдэл даах чадавх нийт системийн хэмжээнд зохистой түвшинд хадгалагдахаар байна.

Цаашид макро, санхүүгийн орчны төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 сар өмнө

    Арилжааны банкны зээлийг хэвийн өгүүлээчэээ ард тү эндээ хандсан ялангуяа нийгмийн эмзэг бүлэг болох ахмадуудын тэтгэвэр нэмэхгүй гэж байгаа тул зээлийг нь ядаж 7 0 30аарааа авийяа

  • З
    Зочин5 сар өмнө

    Юун сүртэй нэрлэдэг юм бэ ккк

  • Э
    Энхтуяа5 сар өмнө

    би тэтгэврийн хүн. 2026.04.20 ны өдөр цахимаар 20 сая төг зээлсэн ба хэрэглэхээ больсон тул тэр өдрөө 20 сая төг- өө буцаагаад зээлийн дансандаа хийсэн. 5 сарын 1 нд буюу өнөөдөр банкинд хандаж зээл судлуултал, бүтэн 6 сарын дараа зээл авах эрх үүснэ гэлээ. ийм шинэ журам гарсан гэнэ. ийм журам зохиож баталж гаргаж бас мөрдөж бдаг хүмүүс юу бодож суудаг юм бол доо!!!!

  • А
    Азжаргал5 сар өмнө

    Зээлийн мэдээлэлийн сан иргэдийн сөрөг түүх 6 жил хадгалагддаг нь зээлээ төлж дууссан иргэнд санхүүгийн дарамт болж байна .Зээлээ төлсөн иргэнд 1 удаа хугацаа хэтэрэлт буюу хар жагсаалтийг бүрэн арилгаж өгнө үү !!!

  • З
    Зочин5 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud