ЧУУЛГАН: Амьгүй донорын оршуулгын зардалд ХХДХ-г 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр дэмжлэг олгох саналыг дэмжжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:Chuulgan2026shine/2026.png

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Эрхтэн эд,эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 4 саналыг дэмжлээ.

Тухайлбал, амьгүй донорын оршуулгын зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр дэмжлэг олгох саналыг дэмжсэн байна. Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг баталснаар амьд донорыг хамгаалах, амьгүй донороос эрхтэн эд эс шилжүүлэн суулгах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч эхэлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Түүнчлэн, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж байгаа юм байна. Ингээд хуулийн төслийг эцэслэн батлах хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ажлын хэсэгт шилжүүлжээ.