Үе тэнгийнхнийгээ дээрэлхэж бичлэг хийдэг гэх Д.Саянаа нарын таван хүүхдийн хэргийг шалгаж дуусчээ

 Хууль эрх зүй
TurbatУнших: 1 мин 20 сек
40
legacy:aj ahui negj/tsagdaa-1 (4).jpg

Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийдэг гэх Д.Саянаа нарын таван хүүхдийг яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэдний хэргийг шалгаж дуусан, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татсан байдаг. Тус хуулийн заалтад ямар хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг вэ.

13.5 дугаар зүйл.Заналхийлэх

2.Энэ гэмт хэргийг:

2.1.бүлэглэж;

2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.11 дүгээр зүйл.Хувь хүний нууцыг задруулах

2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж

2.Энэ гэмт хэргийг:

2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 сар өмнө

    Саяанаас бусад нь нэр усгүй юм уу зураг хөрөггүй юм уу хэдэн янчаанаар сэтгүүлчиддийг авилгадсан юм хэрэг гарсаа өдрөөс хойш л ганц охиныг тойроод мөлжицгөөгөөд байх юм хам хэрэг биз дээ Дургүй хүргэсэн новшнууд байх юм энэ сэтгүүлч нэр зүүсэн оронцогууд

  • З
    Зочин4 сар өмнө

    Эрхийн балайчуудын хэтэрсэн эрхийг дарах хэрэгтэй

  • З
    Зочин4 сар өмнө

    Хүүхдийн эрх гэж зүүдэнд ортол ярьцгааж байсны гор юм байлгүй эрх нь дэндэж үүрэг нь хаягдсан байсны гор хүүхдийн эрх ярьж байгаа бол бас үүрэг гэж ярих болсон байхоо ялангуяа баячууд эрх дархтны хүүхдүүд бүүр гамшиг болоо биз хууль шүүх нь хүртэл яаж ч чадахгүй хөөрхий болсон юм шиг борчууд борчуудын хүүхдүүдэд бол ч эр бяраа гаргах байлгүй дээ

  • З
    Зочин4 сар өмнө

    Ter gadnii zulbasaga ygd mgl huuhduudiig deerelhej,zodoj bgn ymr sanaa baiv ene gichii d