ОБЕГ: Хүчтэй шуурганаас сэрэмжлэхийг анхааруулж байна

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar shoroon shuurga/shuurga-2.jpg
legacy:tsag agaar shoroon shuurga/shuurga.jpg

Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахгүй байх

Дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх