Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “Хүн алж үзэх юм сан гэж хүсдэг” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 2 мин 32 сек
410
legacy:2026/05/ohiniiEEJ.jpg

Энэ сарын 11-нд 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид оноосон бүх насаар нь хорих ял, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл амиа алдсан 16 настай охины ээж өөрийн цахим хуудаснаа "Миний охины амь регистрийн дугаараас тийм хямдхан байсан гэж үү. 16-хан настай охины минь амийг хөнөөж байх үед Алуурчин нийт 14 минутын видео бичлэг хийж байсан

Тэр бичлэг дээр хамжигчид нь өөрсдийн овог нэр, регистрийн дугаараа хэлж байна. Алуурчин тэдэнд “Надад туслахгүй бол би та хоёрыг регистрийн дугаараар чинь олно” гэж хэлдэг.

Тэгээд тэд өөрсдийн регистрийн дугаарыг, өөрсдийн овог нэр, эрх ашгийг хамгаалахын тулд хүний нялх, ганц үрийн амь насыг ёс бусаар хөнөөж охины минь амийг аврахын оронд харин ч эсрэгээрээ алуурчинд охиныг минь алахад, нэг нь хоолойг нь бооход уяаны нөгөө үзүүрээс татаж өгч тусалж, нөгөө нь үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахад нь зориулж чемодан авчирч өгч улмаар чемоданд чихэж хийж өгч тусалж аллага хамтран үйлдэж байгааг бичлэгээс ганцхан би биш Давж заалдах шатны шүүх танхимд сууж байсан, хуралдаанд оролцсон бүх хүмүүс харлаа.

Хэдийгээр орчлон хорвоо дээр 16 жил амьдарсан ч миний бяцхан охинд зүрх сэтгэлдээ багтахааргүй, АСАР ИХ ИХ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХ ЧАДВАР, ТӨРӨЛ БҮРИЙН АВЬЯАС, НАСАНДАА БАЙХААРГҮЙ УХААН БАЙЛАА. Гэсэн хэдий ч миний охин хүсэл мөрөөдлөө биелүүлж чадалгүйгээр нарт хорвоог ёс бусаар, цаг хугацаанаас өмнө харамсалтайгаар явлаа.

Харин охины минь амийг бүрэлгэсэн хүмүүс ч өөрсдийн гэсэн “мөрөөдөлтэй” байсан бололтой. Тэдний нэг нь Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.Энэ хүний хүсэл мөрөөдөл биелсэн.

Харин энэ хүн нэгэн эхээс унасан хэн нэгний охин, эгч, дүү, насанд хүрсэн эмэгтэй хүн. Ирээдүйд хэн нэгний эхнэр, охин хүүхэд төрүүлэх эх болох эмэгтэй.Энэ хоёр охидыг харьцуулбал нэг талд нь ирээдүйд эх орондоо ихийг бүтээх хүсэл мөрөөдөлтэй 16 настай бяцхан охин.Нөгөө талд нь хүний амийг бусниулах, хүн алах хүсэл мөрөөдөлтэй, мөрөөдлөө бодитоор биелүүлсэн нас биенд хүрсэн эмэгтэй. Аймшигтай.

Энэ бол өнөөдрийн хамгийн аймшигтай үнэн. Энэ бидний амьдарч байгаа нийгмийн үнэн нүүр царай

Эрдэнэт хүний амь хэдхэн тоо үсэг бүхий регистрийн дугаараас хямд болсон мэт.

Хэрэв нийгэм ийм хэмжээнд очсон бол бид зөвхөн ганц охины амийг алдаагүй.

Бид хүн чанараа алдаж байна. 16-хан настай охины амьдрал, ирээдүй, ээж аавынх нь хорвоо бүхэлдээ хэдхэн тоо, хэдхэн үсгээс ч үнэгүй болсон гэж үү? Хүн чанар ингэтлээ үхэж болдог юм уу.

Айдас, хувийн эрх ашиг нь хүний аминаас үнэтэй болж болдог юм байна гэдгийг би харж байна. Би ганц охиноо алдаж харин Монголчууд бид шударга ёс, хүний мөс, хүн чанараа аль хэдийнээ алджээ" гэв.

Хуваалцах:410

СЭТГЭГДЭЛ (41)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • E
    Erka4 сар өмнө

    Гэмт хэргийг нуун дарагдуулсан, гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, гэмт хэргийн талаар мэдээлээгүй, гэмт хэргийн санаа сэдэл байсан уу, хамтран оролцсон уу гээд наад шүүх ажлаа хийж чадахгүй байна. Багабандийн баасуудыг цэвэрлэх шүүхийн хуйвалдаан.

  • У
    Учрал сайд учрыг нь олуулах байлгүй дээ4 сар өмнө

    байлгүй

  • Z
    Zochin4 сар өмнө

    Naad Uchral chin shaal hudlaa hutsaj baigaa yum.

  • Г
    Ггллоо4 сар өмнө

    Битгий хуц

  • З
    Зочин4 сар өмнө

    Учрал сайд ээжтэй нь уулзаад хариуцлагатай хандах юм ярьсан яасан бэ ,мартсан гэж үү!!!

  • З
    Зочин4 сар өмнө

    НҮБ -ын хүний эрхийн хороонд шүүгч хамжигч нарыг өгөөч МУ шүүх ингэж шийдэж бна гээд ОУ д ханд

  • З
    Зочин4 сар өмнө

    Ene awgai huuheddee eej baij chadaagui l ym bilee dee. Barag shoolood haihralgui haysan.

  • И
    Иргэн4 сар өмнө

    Шүүх,прокурорыг авилгал битгий ав гэж өндөр цалин өгч байгаа.Хүний шуналд хязгаар алга.Ийм илэрхий бүлэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд завших боломж олгосон шийдвэр.Үнэхээр аймаар нийгэм,шударга ёс алга болжээ

  • З
    Зочин4 сар өмнө

    Шүүх прокурор үнэхээр авлигад идэгдэж тангарагаасаа уравдаг болжээ. Учир нь хүний охин үрийг алсан алуурчид нь бичлэг дээр бэлээхэн байж байхад ичих ч үгүй хэрэг үйлдээгүй гэж хэрэгсэхгүй болгож байгаа нь маш их мөнгө авсан гэдэг нь тодорхой. Та нар чинь хамгийн өндөр цалинтай биз дээ.Охин үрээ бусдын гарт аймшигтайгаар алдсан эхийн зовлонгоор битгий тоглоод бай.Та нар ийм шийдвэр гаргаж байгаад чинь гайхаж байна. Шүүхийнхний энэ шийдвэр...Үүнийг юу гэж ойлгох вэ та минээ...Бузар новшнууд юмаа.Энэ ээжид ямар нэг юм тохиолдох юм бол та нартай холбоотой гэж ойлгоно шүү. Тангараг өргөсөн нэртэй хүний үнэргүй хуурамч хуульчид юмаа Чааваас даа

  • З
    Зочин4 сар өмнө

    Бид өөрсдөө ийм арчаагүй амиа бодсон үхээнц, сул , тэмцдэггүй, тууштай биш болохоор шүүгчид даварч бна

  • З
    Зочин4 сар өмнө

    Ийм баримттай хэргийг хамтрагчид дарамтанд орсон гээд л ял завшуулсан, гүйцэтгэгч нь ганцаараа хэрэг үүрч дээ. Прокурор шүүхийн хуйвалдаан хамтрагчдад ял завшуулсан гэх үндэслэлтэй. Бичлэг, баримтыг тэд үгүйсгэж байгаа нь арай л байна.

  • Г
    Гооёо4 сар өмнө

    Ард түмний буруул да тэмцэднүй үхээнц ард түмэн ингээд 1 1 ээхээ алуулаад л байж байхаа

  • З
    Зочин4 сар өмнө

    Чи очоод алаад өгөөч..гуйжиина

  • D
    DR. ADITYA4 сар өмнө

    If you want to sell your 1 kidney for money $ 780,000 contact this hospital email. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • B
    Bbb4 сар өмнө

    Mongoliig buur zadlaad hayachlaa shu

  • З
    Зочин4 сар өмнө

    юу солиороод бгаан

  • З
    Зочин4 сар өмнө

    тэр шүүгчид нь мөнгө үнэрлээд чих нь дүлийрч нүд нь сохроор юу ийм баримтыг яагаад тоодоггүй юм бэ

  • A
    A.ALMagul4 сар өмнө

    Эрүүгийн хуулийг чангалах хэрэгтэй. Монголд хууль байхгүй

  • Ш
    ШУДАРГА4 сар өмнө

    ТЭР ХОЁР ХАМЖИГЧИД ЗОХИХ ЯЛАА ҮҮРЭЭД ҮХЭХ БАЙХ..АА..ГУРАВУУЛАНГ НЬ АЛАХ ХЭРЭГТЭЙ...АЛУУРЧИН ШОРОНДОО ҮХЭЖ ХАМЖИГЧ НАР НЬ ЗОВЖ ТАРЧИЛАЖ ҮХЭХ БАЙХ..ЦАГ ХУГЦАА Л ХАРУУЛНА...

  • Х
    Хохирогчийн буруу болдог4 сар өмнө

    Дайсны талын өмгөөлөгч Мэргэн гээд дандаа мөнгөтэй хүнд хууль дүрмийг нь тултал нь мурийлгадаг жинхэнэ нохой байдаг юм. Энэ их хурлынхантай холбоотой юм гэсэн

  • М
    Монголын шүүх манд тугай!4 сар өмнө

    Бид нар өөрсдөө ийм арчаагүй хулчгар болхоор мөнгө эрх мэдэлтэй хүмүүс хүний амиар тоглож байна шүү дээ.

  • B
    Bichmeergui bna4 сар өмнө

    Huuyee ene ohinii eej engej halaglaj suuhaar shuud l tsuusiig tsusaar amiig amiar ni avaachee ugaachaa naaduuld chini uilchileegui huuli chamd ch uilchlehgui lai l bna muusain buzruudiig

  • З
    Зочин4 сар өмнө

    Тангараг өргөсөн цагдаа,хууль үнэн зөвөө ялгадаг болохгүй бол эх орондоо эрх чөлөөтэй амьдрах боломжгүй болох нь ээ,хүн алах хүсэл мөрөөдөлтэй хүмүүст дэндүү энэрэнгүй хандаж өөгшүүлж тавьж явуулж байгааг шудрага бус гэж үзэж байна.Ийм нөхцөлд яаж амар амгалан амьдрах юм бэ????

  • С
    СҮРЭНЖАВ.Б4 сар өмнө

    Монгол улсад төрт ёс, хүний нийгмийн эрх зүй, ёс суртахуун гэж юу ч байхгүй. Зөвхөн алуурчдыг дэмждэг харгис эрх зүй ёс суртахуун тогтжээ!!! Үнэхээр аймшигтай– бид, бидний үр хүүхэд эх орон, нутаг усандаа амар тайван амьдрах асуудал алга болжээ. Монгол улсын төр иргэдийнхээ амьд явах эрхийг алуурчдын гарт өгч ээ!!!! Эх орон маань манан бүлэглэл-маф-ын хөл дор амьсгалаа тоолж хорвоогийн бор өдрүүдийг өнгөрөөж байна. Монголчууд бид шүүх засаглалын энэ мэт харгис шийдвэрийг харсаар сонссоор өнгөрөөгөөд байж яав ч болохгүй!!!! Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж гашуун үг байдаг. Бид энэ шийдвэрийг эсэргүүцэж эрх чөлөөнийхөө талбайд нэгдэж шударга ёсыг нэхэх ёстой. Нэгдэцгээе Ахан дүүс минь. Тэмцдэггүй ард түмэн мөхнө!!!

  • С
    Сарангэрэл4 сар өмнө

    Хүн алаад хамт байсан хүсэл мөрөөдөл хүн алах гэжүү арайч дээ шүүх прокор шударга үнэн гэж бна энэ. Яргайчидаа бүх насаар нь хориочээ

  • S
    shudarga mongoliin shuuh mandtugai4 сар өмнө

    shuuh barimt notolgoo bga uchraas l hergiig heregsehgui bolgoson baij taarna.

  • З
    Зочин4 сар өмнө

    авилгад идэгдсэн шүүх ,прокуророо уг үндсээр нь өөрчилж шинэчлэхгүй бол арай л дэндэж байна .Зөвхөн борчуудад үйлчидэг хуультай. Хүүрсүгийн нөгөө хууль засагладаг орон гэсэн хаа байна.

  • З
    Зочин4 сар өмнө

    Энэ хэрэг яагаад ял зэмгүй өнгөрөөд байдаг юм вэ. Шүүх хурал хууль бус байна

  • Э
    эх хүн4 сар өмнө

    Чи битгий хуц

  • H
    hvn4 сар өмнө

    amiig amiar mongoliin huuli shvvgch gej ulaan tsagaandaa garsan heden mungunii shunal bolson buzaruud

  • З
    Зочин4 сар өмнө

    Энэ ээжийг өрөвдөөд байх юмаа охиныг бүрч их өрөвдөх юм харуусал гомдол дээд цэгтээ л хүрч байна даа

  • З
    Зочин4 сар өмнө

    Багабанди гуайн охины хүүхэд гэж үнэн боловуу мэдэхгүй юм даа

  • З
    Зочин4 сар өмнө

    чи эхлээд зөв бичээд сураа

  • Л
    Лхагва4 сар өмнө

    Муу солиот гажигтай зомбинууд нэг л өдөр шангаа хүртэнээ

  • З
    Зочин4 сар өмнө

    Дагвадорж гэх араатан хэн гээч адгууснаас төрсөн юм бол ? Ийм араатантай нөхөрлөдөг хамжигч гэх 2 нөхөр ч гэсэн хүний арьс нөмөрсөн алгууснуудаас л төрсөн байж таарна.

  • З
    Зочин4 сар өмнө

    nominerdene gichiig al

  • З
    Зочин4 сар өмнө

    шүүх яагаад хамжигч нарыг шийтгэхгүй байгаа юм бэ хажууд нь байсан бол яагаад эмэргүүцээгүй амиа алдаж байгаа хүнд харин ьуслах ёстоы байсан ш дээ шүүх ялгавартай хандсан байна вэ

  • Д
    Дэл4 сар өмнө

    Сайн шалгах хэрэгтэй юм байна даа

  • З
    Зочин4 сар өмнө

    Эмээ уугад эмлэгт хэвтээ.

  • З
    Зочин4 сар өмнө

    Odoo bolimoor bn aa ingej shuuhed nuluulj blhgui shu esregeeree ene hund arga hemjee avah hemjeend yum yarih yumaa shuugch nar bodit ,notloh barimtad undeslen shiidvere gargaad bgn bishu

  • З
    Зочин4 сар өмнө

    Алуурчдын нэг нь монголын ерөнхийлөгч байсан хулгайч нарын нэгнийх нь ач гэдэг нь үнэн бол энэ хөөрхий эхийн гомдолыг эрх баригчдын гар хөл болсон шүүх хэзээ ч хэрэгсэхгүй, удахгүй төсвөөс хилсдүүлсэн нөхөн олговор гэж мөнгө алуурчдад олгох байх