ThunderZ: Илүү тасалбар зарсан юм огт байхгүй

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин 18 сек
130
legacy:naran duuchin/thunderz.jpg

Реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал өчигдөр болсон тоглолтынхоо талаарх тайлбарыг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр "Өчигдөр ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа.

Тэр тусмаа үндэснийхээ хувцсыг өмсөж ирсэн залуус дэндүү гоё байлаа. Залуус бид наадам цагаан сараар зөвхөн дээл өмсдөггүй болохыг харууллаа. Үнэхээр миний хувьд тайзан дээрээ амьдарч дуусгалаа.

Тэнгэртээ сүсэглэлээ.

Манайхан өдөр 03.00 цагт хаалгаа нээж 18.00 цагт байсан тоглолтоо марафонтой өдөр хэмээн 19.00 болгосон байсан билээ. 19.00 дөхөж ирсэн хүмүүс гадаа их байсан тул 19.30 хүртэл хүлээж аргагүй нээсэн.

Учир нь нэгдүгээрт цагтаа ирсэн хүмүүсээ хүндлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, тоглолт хөтөлбөр маань багтахаа байж 30 минутын үзүүлбэр хасагдсан байсан дээрээ дахин баривал бүр цагтаа багтахгүй болох байсан.

Журамдаа 00.00 цаг гэхэд бүх тоглолт дууссан байх ёстой. Бид тэрэнд л захирагдаж байдаг юм шүү. Тэрнээс цаг хамаагүй бол хэд хүртэл ч дуулах дуу бий. Мөн илүү тасалбар зарсан юм огт байхгүй. Юу гэж мэдсээр байж илүү зарах билээ дээ. Хэчнээн бэлдэж энд ирлээ. Яг багтаамжаар нь зарсан байгаа. Зүгээр тайван оочирлож байсан хүмүүсийг шахаж дайруулж багтахаа байлгаад хаалгууд нээх үед ордог тийм хүмүүс бас байдаг юм байна. Бас 10 хүний тасалбартай хүмүүс 7 нь урд оочир гацаагаад гурваа хүлээх гэх мэт асуудлууд их гарсан байна лээ. Энэ бүгдийг тооцоолоогүй нь мэдээж бидний буруу билээ. Тэгээд хаалгаа нээж бүх хүмүүсээ оруулсан юм байна лээ.

Ямартай ч дутагдалтай байсан бол уучлаарай. Дараа илүү сайжрах болно оо. Хайрлаж үзсэн бүх хүмүүстээ Баярлалаа.

Багийнхандаа баярлалаа. 2026.05.23 Тэнгри байлаа" гэжээ.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    3n tasalbar awaad vzeegvi shvv shoppy.mn tasalbar duussan gd ogoogvi tiim bol online tasalbar gj bgad yamar hereg bn

  • D
    DR. ADITYA

    If you want to sell your 1 kidney for money $ 780,000 contact this hospital email. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Z
    Zochin

    За тийм дуу гэж ямар ацнь байдаг юм.

  • З
    Зочин

    ❤️❤️❤️

  • З
    Зочин

    Үндэсний хувцасаа өмсөхийг хүүхдүүдээс хүсээд, уучлал гуйгаад сайн хүмүүжилтэй хүний зан. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

  • H
    Hun

    60

  • З
    Зочин

    ticket.mn илүү зарж дээ

  • Б
    Буяннэмэх

    Тандэрзийн буруу байхгүй ээ! Ямар ч үед (дунд, доод шатанд байгаа лалрууд л) ажил завхруулдаг юм шүү!

  • З
    Зочин

    Thunderiin tasalbar hed bsn be

  • T
    Tami

    Goy toglolt bolsoon

  • З
    Зочин

    Olsj vhleecg gxshg heni toloo amidraad bga lagaanuud we

  • З
    Зочин

    Нохой долооо өлөн турж үхлэээ мах гурил бүх юм өслөө гээл хуцааадл байдаг нэг хошин шог комидон найр цэнгэээн дуу үзэх болхооор бүтүүү шавааралдсан жүжүүүд гэдэг үнэндээ

  • E
    Erka

    Bi uzej chadaaguie😓