ЦХИХХ-ны сайд Ч.Номин 7 тэрбумын тендер зарлахдаа дотоодын компаниудаа “шахах“-аар өндөр шаардлага тавив уу...

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 3 мин 57 сек
110
legacy:2026/05/706154243_942481462101305_2249253238376828367_n.jpg

Өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд ЦХИХХЯ-наас зарласан "Дижитал ажлын байрыг нэмэгдүүлэх" тендертэй холбоотой асуудлыг Momade Agency компанийг үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг хөндсөн нь багагүй шүүмжлэлийг дагуулаад байна. Тодруулбал, Л.Бадамцэцэгийн зүгээс яамны зүгээс өөрсдийнх нь өнгөрсөн хугацаанд хийж ирсэн үйл ажиллагааных нь чиглэлээр төр тендер зарласан байсан ч энэ чиглэл дэх стартапуудаа анхнаасаа оролцох боломжгүй байхаар өндөр шаардлага тавьсан гэсэн юм.

Тэгвэл эл тендерийн тухайд,

ЦХИХХЯ-наас хэрэгжүүлж буй "Ухаалаг засаг-2" төслийн хүрээнд "Дижитал ажлын байрыг нэмэгдүүлэх" нэртэй тендер зарлажээ. Эл тендерийн нийт төсөвт өртөг нь 7 тэрбум 128 сая төгрөг бөгөөд тухайн онд санхүүжих дүн нь 3 тэрбум 564 сая төгрөг аж. Ингэхдээ төслийн санхүүжилтийг Дэлхийн банкнаас гаргах аж. Учир нь тус Ухаалаг засаг төсөл нь Дэлхийн банк болон Монгол Улсын Засгийн газар хооронд хамтран хэрэгжүүлж буй төсөл юм.

legacy:8.26/6589.jpg

Тендерийн хүрээнд хөвөрч буй гол асуудал нь, тус тендерийн гүйцэтгэх ажил нь 3 жилд 1500 хүнийг сургаж, тэдний 1000 нь гадаадаас 80$ олох. Үүний 500 нь эмэгтэйчүүд байх шаардлагатай. Харин Momade Agency өнгөрсөн 5 жил гаруй хугацаанд 4000 гаруй ээжүүдийг энэ салбар руу оруулж, 15000 гаруй хүнийг цахим бичиг үсэгт тайлаад, одоо AI-powered виртуал менежерүүдээ гаднаас орлоготой болгохоор зорьж яваа талаар Momade Agency компанийг үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг хөнджээ. Хамгийн гол нь, тендерт оролцоод явах боломжтой ч тавигдсан шаардлага нь хэт өндөр байгаа нь шударга бус байдлыг бий болгож байна гэжээ.

-Салбарын сайд эмэгтэй маань баруун хойноос ирэхдээ “Хойноо хутгатай” ирнэ гэж байх уу. Энэ бол томчуудын эсвэл гадаадын мөнгөтэй гаруудын оролцох тоглоом гээд “дурайтал биччихсэн” байсан-

legacy:8.26/makh.jpg

Энэ асуудлын талаар Momade Agency компанийг үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг "Салбарын сайд эмэгтэй маань баруун хойноос ирэхдээ “Хойноо хутгатай” ирнэ гэж байх уу. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны сайдаар эмэгтэй хүн ирэхэд нь битүүхэн баярлаж л суулаа. За технологийн хөгжил айлын амьдрал руу ойртох нь дээ гэж. Бас ч гэж 5 жил гаруй 4000 гаруй ээжүүдийг энэ салбарын зах зух руу дөхүүлээд, 15000 гаруй хүнийг цахим бичиг үсэгт тайлаад, одоо AI-powered виртуал менежерүүдээ гаднаас орлоготой болгоно гээд чинээгээрээ зүтгэж яваа. Гэтэл шинэ сайд ирсэн даруйдаа нэг их удалгүй тендер зарлалаа.

5-р сарын эхээр “Дижитал ажлын байрыг нэмэгдүүлэх” тендер зарлагдсан даруйд хүмүүс надруу мэдээллийг нь явуулсан юмаа. Яг чиний хийж байгаа ажил байна. Оролцоорой, хамт орох уу гэх мэтээр “баяр хөөртэй” чатууд урссан. Миний өмнөөс хүмүүс баярлаад байхаар чинь хүн байна даа бас гэгэлзэв шүү дээ.

Эх орон минь ил цагаан, өрсөлдөөнгүй шууд дэмжиж болохгүй болохоор нь тендер зарлаад, "Ном журмаар нь дэмжлэгээ аваарай” гэж байгаа юм байна даа гээд л хурган самсаа шархирав. Тавигдах шаардлага нь https://user.tender.gov.mn/.../invit.../detail/1775584062529 энэ линк дээрээ, татаж авах байдлаар анхан шатны мэдээлэл орсон байсан.

Аваад харлаа. Сүүлийн 5 жилийн аль нэг жилийн орлого нь 800.000$ доллар буюу жилд 2.8 тэрбум төгрөгийн орлого олсон компани оролцоно. Тендерийн баталгаа нь үнийн дүнгийн 10 хувь буюу 7 тэрбумын 700.000 саяыг байршуулна гээд л.

Ай бас чанга юм аа. Гэхдээ ийм сайхан боломж олгож байхад яаж ийгээд зүтгэе гээд л бас гэгээн бодолтой хүн чинь хамтрах компани хайгаад л, хавь ойрын гайгүй яваа хэдтэйгээ уулзаад л. Нөгөө хэд маань яахав дээ, танилын нүүр халуун гээд бас “ОК” гээд ачаа үүрэлцэхээр тохироод тендерээ бичих ажил эхэллээ.

Momade дотор угаасаа тендерийн материал бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлдэг толгойтой мундаг ээжүүд байдаг болохоор тэднийгээ цуглуулаад, материалаа өгөөд л “За бичээрэй, бусдыг нь би зохицуулна” гээд баахан ажил өрнөсөн. Гэхдээ материалаа худалдаж аваад, энэ хэсгийг өөрөө олж унших хүртэл хэцүү ч гэсэн “Аргыг нь олноо” гээд л гүйсэн юм шүү.

Хамгийн эмгэнэлтэй хэсэг нь энэ байна. Тендерт ялсан компани энэ хэдээс сонгоод “Сугандаа хавчуулаад, ажлаа хийлгээрэй” гээд мань хэдэн Freelance чиглэлд ажиллаж байгаа старт апуудаа цэцгийн баглаа шиг боогоод тавьчихсан.

Та хэдэд энэ тендер зориулагдаагүй ээ. Хэдийгээр энэ салбарт ажиллаж байгаа чинь үнэн боловч энэ бол томчуудын, эсвэл гадаадын мөнгөтэй гаруудын оролцох тоглоом гээд “дурайтал биччихсэн” байсан.

Тэгээд хийх ажил нь тийм их дааж давахгүй, хийж болохгүй их юм байна уу, сервер, дата төв үүсгээд, бодит программ хангамж угсраад, 1 сая хүнд үйлчилгээ үзүүлэх аймар систем хийх гээд байгаа юм байх даа гээд ажлыг нь нэгд нэгэнгүй үзэв, ai-р ч уншуулав. 3 жилд 1500 хүн сургана. 1000 нь гадаадаас 80$ олсон байна.

Таван жилд 15000 хүнийг сургаад, 4000-г нь ажиллуулаад, дотоод гадаадаас нийлээд 5 тэрбум төгрөгийн ажил аваад хийчихсэн манайхыг “сугандаа хавчуулаарай” гэж зөвлөөд, босгыг нь хоолой байтугай магнайд хүрэхээргүй өндөр тавьчихсан. Энэ яг юу вэ. Гомдмоор ч юм шиг" гэжээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 сар өмнө

    Хувийн их ажилтай хүмүүс, боломжийн айлын хүүхдүүд заавал төр рүү орж яадаг юм бол доо, төрийн сайд болох сайхан юм бол уу ? Хувийнхаа аж ахуйг хөгжүүлээд явж болдоггүй юм байх даа

  • З
    Зочин4 сар өмнө

    Энэ авгайд алдсаар байх уу. Явуулаач. Хадан гэрт нь буцаа

  • З
    Зочин4 сар өмнө

    Энэ нэг балай эрхээрээ хатсан амьтаныг улс төрөөс зайлуулах хэрэгтэй тэр эцэг эхдээ л эрхлэнэ биз

  • D
    DR. ADITYA4 сар өмнө

    If you want to sell your 1 kidney for money $ 780,000 contact this hospital email. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин4 сар өмнө

    Томоор мөнгө идэх аргадаа гаршчихсан нөхөр биш үү. Соёлын яаманд бөөн өр үлдээсэн бсан. Номингоор төлүүл.

  • Л
    Луйварчин4 сар өмнө

    Хаа явсан газраа том мөнгө луйвардана

  • З
    Зочин4 сар өмнө

    Хавтгай авгайг зайлуулаач. Мэдлэггүй, чадваргүй ...- гүй.

  • З
    Зочин4 сар өмнө

    Энэ тэнэг юмаа зайлуулаач МАН-д энэ тэнэг номингийн өөр сайд болгочих хүн алга уу

  • З
    Зочин4 сар өмнө

    Засаг энэ хүүхнээ яасн эрхлүүлдэг юм. Өнөө тэнэг нь их ч идсэн бага ч идсн ялгаагүй эрхиин тэнэгээрээ л бх юм. Яачихсн улс орон гж иим мулгуу төр засагтай бдаг бнаа. Наад шуналтай тэнэгдүү. хавтгай хамартаа Вьетнамруу нь явуулаа..

  • З
    Зочин4 сар өмнө

    Энэ Номин соёлын сайд байхдаа монгол хаан жүжиг гэдгийг санхүүжүүлж, мөн Английн хөл бөмбөгийн багт баахан мөнгө шилжүүлсэн асуудал нь дуусаагүй шийдэгдээгүй бхад дахиад л тeндeрийн асуудал гаргаж байх юм, ямар өлөн хүүхэн бэ? МАН- д энэ төсвийн мөнгө тeндeр нэрээр идсэн луйварчин хүүхнээс өөр сайд болчих хүн алга уу? Иддэгийг нь мэдсээр байж дахин дахин сайд болгоод байдаг нь ямар учиртай юм бэ?

  • И
    И4 сар өмнө

    Энэ хавтгайн зургийг битгий тавьж байлдаа. Харахаар дотор муухай болохын!