Улсын дугааргүй автомашин ашиглан бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоожээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:aj ahui negj/tsagdaa-1 (4).jpg

СХД-ийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй 4 хүн намайг зодож машиндаа суулгаад эд зүйлс дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл 2026 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шуурхай эрэн сурвалжилж 4 этгээдийг олж тогтоосон байна. Хэргийн СХД-ийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.