АТГ-аас гаалийн 34 байцаагчийг шалгаж эхэлснээс хойш сарын дараах гаалийн татвар ногдуулалт 123.8 тэрбум төгрөгөөр өсчээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин 39 сек
320
legacy:gaali/MPA_4700.jpg

Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын албан тушаалтнуудыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр АТГ-т шалгаж буй талаар бид мэдээлж байсан. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

Ингэхдээ Монгол Улсад бараа, бүтээгдэхүүн импортлон, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдэд давуу байдал бий болгосон, тухайн ААН-үүдийн улсад төлөх татварын хэмжээг багасгасан, импортлож буй ачаа бараанд хяналт тавиагүй, бүрэн гаалийн бүрдүүлэлт хийлгүй тэдний ашиг сонирхлыг хэрэгжүүлснийхээ хариуд гаальд төлбөл зохих татварыг нуун дарагдуулж хахууль авсан зэрэг хэрэгт буруутган шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэгт нэр бүхий 8 гаалийн албан тушаалтан, ААН-үүдийн хоёр захирал, тэднийг хооронд нь холбосон зуучлагч гэх хоёр этгээдийг шалгаж байгаа юм байна.

legacy:710516697_1569261094756335_3269309126368396030_n.jpg

Замын-Үүд дэх гаалийн газрын 26 байцаагчийг шалгаж байна

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард АТГ-аас Замын-Үүд дэх Гаалийн газарт шуурхай нэгжлэг явуулсан байдаг. Улмаар Замын-Үүд дэх гаалийн газрын нэр бүхий 16 гаалийн улсын ахлах байцаагч, байцаагчийг БНХАУ-аас импортлож буй бараанд гаалийн хяналт шалгалт хийснийхээ хариуд ААН-үүдээс хахууль авсан, нэр бүхий 10 хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагч, байцаагч нарыг гаальд бараа мэдүүлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан иргэдээс хахууль авсан хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

Шалгалтын ажиллагаа эхлүүлснээс хойшхи сарын хугацаанд татвар ногдуулалт 23 хувиар өсчээ

Ийнхүү АТГ-аас Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хотын Гаалийн газар, Замын Үүд дэх Гаалийн газрын нийт 34 албан тушаалтныг, тэдэнд хахууль өгсөн гэх 16 иргэнийг яллагдагчаар шалгаж эхэлсэн байна. Шалгалтын ажлыг эхлүүлснээр нэгэн сонирхолтой тоо баримт гарсан нь улсын хэмжээнд 2026 оны 04 дүгээр сарын гаалийн татвар ногдуулалтыг өмнөх сартай харьцуулахад нийт татвар 123,8 тэрбум төгрөг буюу 23 хувиар, гаальд мэдүүлсэн барааны жин 131,4 сая тонн буюу 17,92 хувиар, барааны нийт үнийн дүн 995 тэрбум төгрөг буюу 31,78 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.

Хуваалцах:320

СЭТГЭГДЭЛ (32)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    OYUN4 сар өмнө

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • H
    Hahaha4 сар өмнө

    Өшөө олон байцаагчдыг шалгавал бүр нэмэгдэх нээ. Асар их тэрбумтнуудтай салбар даа

  • С
    Света4 сар өмнө

    Манайхд бүх салбар авилгад өртсөн

  • Г
    Ган4 сар өмнө

    Хахаж үхмэрүүд

  • З
    Зочин4 сар өмнө

    Яг үнэн

  • И
    Иргэн4 сар өмнө

    Мөсөн уулын орой

  • Т
    Тт4 сар өмнө

    Зүгээр дулааны улирал ирээд барилгын ажил эхэлсэнтэй л холбоотой шүү дээ

  • З
    Зочин4 сар өмнө

    Зөв хө одоо сар бүр юм уу жилд 5 оос 8 удаа хяналт шалгадаа явуулж баймаар байна шүү тэгж байж улс орлог их орж ирхээс гадна хулгай авлаг бага бол уу байхгүй болон шүү дээрын хуульаа маш хатуу болгох хэрэгтэй шүү жишээбил ялийн 15 20 жил ял өгөх зөв шүү хэн энэ олон жилий ял авахийг хүсэх вэ ойлгох ухаантай болно шүү

  • V
    VvvsVsvzvzVvvvv$:dvvSsv:™™:™#:™¢™™™™™™:™™vvvv:z4 сар өмнө

    VVvvvX:zSXsVvvssVs#:% s#::::::

  • И
    ИРГЭН4 сар өмнө

    Гэхдээ гаалийн байцаагчид бүгдээрээ ял авахгүй нь ойлгомжтой, авсан авилга нь улсын орлого болохгүй нь ойлгомжтой юуу ч өөрчлөгдөхгүй!! Сайн хөөцөлдвөл гаалийн байцаагчид буцаад ажилдаа орж орлогоо олно!!!

  • Z
    Zochin4 сар өмнө

    Одоо шалгаж байгаа нөхдүүд нь авилга аваад энэ хэрэг замхарч Одон

  • З
    Зочин4 сар өмнө

    Сонгуулийн ерөнхий хороонд дарга захирал хийсэн нөхөр ажлаасаа гараад гаалийн байгууллагад даргаар очсон гэдэг.Тэр нөхөр очиж ажиллаад ийм л авилгал хөгжүүлсэн байх шив.

  • .
    .4 сар өмнө

    Elegiin ch um bolj bn doo shivshig umaa

  • З
    Зочин4 сар өмнө

    Улиад бай өлөн цөөвөр чоно минь.

  • З
    Зочин4 сар өмнө

    Жилийн дараа ихнаяд төгрөг ингээд л бодохоор үгүй ээ ядаж төсвийн цоорхойд их хэмжээний нэмэршдээ

  • З
    Зочин4 сар өмнө

    Битгий өмөөрөөд бай хамтрагч байна чи

  • З
    Зочин4 сар өмнө

    З0 гаруй хүн сар бүр 100 гаруй тэрбум хулгайлдаг байж дээ, шалгагдаагүй байгаанууд нь нэмэгдэхээр САРД хэдэн зуун тэрбум болох вээ!!!!!!

  • З
    Зочин4 сар өмнө

    Татвар төлөгчдийн мөнгөөр муусайн авилгачид галзуурдаг

  • З
    Зочин4 сар өмнө

    Чи хамт идэлцсэн новш бна л даа

  • З
    Зочин4 сар өмнө

    Яаж шийдэхийг харъ

  • Т
    Тахар4 сар өмнө

    Хийсэн хэрэг нь ил тод байгаа этгээдүүдийг шалгаад байхаар шууд ялы нь өгч явуулаач, бузар булайнууд.

  • З
    Зочин4 сар өмнө

    Татварын ерөнхий газраа шалгаач хамаг булхай бас тэнд л байгаа шдээ

  • З
    Зочин4 сар өмнө

    Цагдаа, АТГ, прокурор, шүүх дээр ямар олон авилгал албан тушаалын хэрэг алга болж байгаа болоо кк

  • Ш
    Шалгалт4 сар өмнө

    Тэрбумаар нь ингэж иднэ гэдэг хэцүү. Байнга хяналт шалгалт орж улсын хөрөнгийг шат шатанд нь иддэг, хахууль авдаг өгдөг явдлыг хянаж бай!

  • З
    Зочин4 сар өмнө

    Угаасаа дулаан ороод ачааны эргэлт нэмэгдэж байгаа шүү

  • З
    Зочин4 сар өмнө

    10-20 жилийн ял өгөөд шоронд нь явуул хулгайч нарыг. Улс орон.ард иргэдийг онц ноцтойгоор хохироож байна. Тэдний хийсэн уршигаар олон хүний сэтгэл санаа.хоол хүнс.өвчин зовлон.улсын бүх шатанд хамаарч хямарч байгаа. АТГ ТЕГ.ПРОКУРОР.ЦАГДАА.ШҮҮГЧ НАР ХАМТРААД ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХУЛГАЙЧ АВИЛГАЧДЫГ ХАШРААХ ЦАГ БОЛСОН.

  • З
    Зочин4 сар өмнө

    Бусад нь айгаад идэхээ болисноос болоод нэмэгдсэн гэсэн үг үү?

  • З
    зочин4 сар өмнө

    худал мэдээлэл шүү тэдгээр алба хаагч нарыг 2023, 2024 онд болсон гэх асуудлаар шалгаж байгаа тэрнээс биш татвар багасгаад идээд байсан одоо өссөн гэдэг худал шүү гааль иргэд аж ахуйн нэгжийн төлөх татварыг хил орчмын үнэ бааз үнэ гэсэн нэрээр илт нэмэж ноогдуулж байгаа тэрэнд гомдол гаргаад ч нэмэргүй байгаа тэр хүмүүсийн үйлдэлд наад 123 тэрбум чинь огт хамаагүй

  • З
    Зочин4 сар өмнө

    Ерөөсөө идэх гэж л төрийн албанд шургалж,тансаглах гэж л чухал том объектуудыг эрх мэдэлтэн гартаа оруулдаг юм байна.Гааль,Нисэх,Цагдаа,Шүүх,Уул уурхай,Барилга,Зам тээвэр,Цахилгаан станц гээд бүх шатанд идэж уудаг дархан эрх тогтоолгосон муу хүмүүсийн сүлжээг устгаж хаях хэрэгтэй.Монгол улсыг минь мөлжиж,сэглэж дууслаа...

  • З
    Зочин4 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин4 сар өмнө

    Гаалийн 36 хан байцаагч Монгол Улсын гаалиар сард орж ирэх ёстой 123,8 тэрбум төгрөгийг иддэг айн? Энэ арай юу? Даанч гаалийнхан гэж аймшигтай баян улсууд байсым. Бүгдийг нь хэрчиж хаявал таарна.

  • З
    Зочин4 сар өмнө

    мөн ч их орлого орох боломжийг бирдүүд идэж байж дээ, одоо өмнөговийн хоёр боомтыг хил гааль хууль хяналт орон нутгийн захиргаа төрийн өмчит уурхайн компаниудтай нь цугт нь шалгавал мөн ч их мөнгө төсөвт ордог болно