ОБЕГ: 3 настай охины цогцсыг 00:23 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин
40
legacy:obeg/tuslamj/708894727_976390878356130_8434638303047889658_n.jpg

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн цооногт 3 настай хүүхэд 40-50 метрийн гүн нүхэнд унасан дуудлага тавдугаар сарын 27-ны 13:40 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн. Тухайн цооногийн дэргэд 45 м өргөн, 70 м урт, 32 м гүнтэй нүхийг 3 дамжлагатай налуу ам гарган шатлан ухаж, хөндлөн малталтын ажлыг тавдугаар сарын 28-ны 22:00 цагт эхлүүлж, өнөөдөр (2026.05.30) 00:23 цагт охины цогцсыг гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Ослын голомтод Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ээлжлэн метр өндөр, 80 см өргөн, 11.8 метр урт хөндлөн малталтыг хийлээ. Буцалтгүй нэрвэгдэгч цооногт унаснаас хойш 59:46 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 55:19 цагийн хугацаанд нийт 16 байгууллагын 102 хүн, 30 автомашин, хүнд даацын 8 автомашин, 1 ковш, 2 экскаватор, 1 кран, 1 шатахуун тээвэрлэгчтэйгээр, гар ажиллагааны 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллагааг зохион байгуулж ажиллажээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 сар өмнө

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • З
    Зочин4 сар өмнө

    Яахаараа хүүхдээ харж хандахгүй байдаг юм бэ орчин тойрных нь байдал аюултай л байж таарна биздээ энэ тэндгүй малтлага хийсэн нүх ухсан шороо овоолго л байсан биз дээ тэр жоохон хүүхдийг яагаад хайх

  • З
    Зочин4 сар өмнө

    Хугацаа алдсан байна шүү дээ.27 ний 1цагт мэдсэн байж яагаад 28 ний шөнийн 10 цагаас малталт эхлүүлж байгаа юм бэ? Дэндүү хариуцлагагүй байсан байна. Аврах ёстой алтан цагийг дэмий алдсан бна.Юу ч гэхэв дээ,маш муу ажилсан байна. Ард иргэдийн итгэлийг хөсөрдүүлж л байх....

  • Э
    Эрка4 сар өмнө

    Цогцос өгөх байсан юм юу гэж ухсан юм бэ Техник хэрэгсэл гэж юу ч байхгүй. Дээр нь ямар ч сэтгэлгүй. Хэдэн өдөр шороо ухаж мөнгө авах хүмүүс.