НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хэрэгт дахин нэг зүйл анги нэмэгджээ

 Хууль эрх зүй
TurbatУнших: 2 мин
230
legacy:erdenesuh tuluulugch/709078401_2054387568815982_5360739166102719283_n.jpg

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдон, улмаар хэрэг нь шүүхэд шилжээд буй. Түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан.

Улмаар дахин шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-нд 15.30 цагаас товлогджээ. Ингэхдээ Б.Эрдэнэсүхэд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/ -д зааснаар буруутгаж байсан бол дахин нэг зүйл анги нэмсэн байна. Тодруулбал, ЭХТА-ийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ нэмэгджээ.

Эрүүгийн хуулийн тус зүйл заалтуудыг дэлгэрэнгүйгээр хүргэвэл:

11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

1.1.зодсон;

1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;

1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.12 дугаар зүйл.Хууль бусаар мөрдөж мөшгих

1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA3 сар өмнө

    Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан түүхээ хуваалцмаар байна. Намайг Ризван Абдулл гэдэг, би Йеменээс гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Хятадад өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

  • З
    Зочин3 сар өмнө

    Хүн шоолж шоглон байж элсэж ордог ьусгай алба гэж аль ч улсад бдаггүй юм

  • З
    Зочин3 сар өмнө

    Зүйчлэлээ мэддэггүй мал вэ. Эсвэл хугацаа хожих арга

  • З
    Зочин3 сар өмнө

    Энэ нөхөрч баларч бн

  • З
    Зочин3 сар өмнө

    Иймэрхүз далд гэр бүлийн хүчирхийлэл аюултай түвшинд хүрсэн шүү

  • З
    Зочин3 сар өмнө

    ЭНЭ ХҮҮХНИЙ СЭТГЭЛ ЗҮЙГ ТЭГЭЭД ЯАХ ВЭ МАЛНУУДАА? ХОХИРОЛ БИШ ҮҮ?!

  • З
    Зочин3 сар өмнө

    Чам шиг ийм хүмүүс байгаа цагт үргэлж ийм малууд дээр залраастай, хууль нь илээстэй л байх байх даа. Шударга ажиллахыг харъя гэнэ шүү! Кк

  • З
    Зочин3 сар өмнө

    Хүнийг өнгөн хохирооход ял нь ч бас ХӨНГӨН юмаа. Новш гэж! Хүнийг байнга зодсон бол 6хан сар гэш! Ямар гоё гууль вэ?? 🤮🤮

  • С
    Садист3 сар өмнө

    Эхнэрээрээ боовоо хөхүүлж араас нь шаадаг гэсэн. Хүлж бгаад шүү. Муу хүүр

  • З
    Зочин3 сар өмнө

    Эхнэртээ хүний ёсоор хандаагүй хүн бусдад яаж хандах нь тодорхой. Биеэр эдлүүлэх хэрэгтэй. Одоо л хууль хүчнийхэн шүүх цагдаагийнхан үнэн зөв шударга ажилладаг эсэхийг харах үлдлээ

  • З
    Зочин3 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин3 сар өмнө

    СБД н. 16р. Хорооний. Барилга. Барих. Газар. Чөлөөлөх. Газрийг. Өөр. Газар. Танил. Талийнхаа. Газрийг. Авсан. Газрийн. Албийг. Бас. Шалгах. Хэрэгтээ. Эхнэр н. Бас. Яриад. Бнлээ.

  • B
    Buyantogtokh3 сар өмнө

    Ийм ял шийтгэлтэй байхаар чинь хүчирхийлэл буурлаа юу.Арай дэндүү бага шийтгэл байна.

  • З
    Зочин3 сар өмнө

    Хүн шоолж шоглож байж тагнуулч болдог тийм тусгай алба гэж дэлхийд ганц ч бхгүй шүү

  • З
    Зочин3 сар өмнө

    Өө ийм хулгайчууд ийм ялтай бол хэзээч засрахгүй толгойг нь илээд үнсээд явуулчдын бна. Манай энэ хэрэглэж бга хууль нтр ч гэж дээ

  • Х
    Хохирогч4 сар өмнө

    Энэ нөхрийн ачилтын компанид 3 удаа машинаа ачуулсан. Цуваад зогсож байсан машины дунд зай байхаар нь нэлээн хичээж машинаа тавьсан чинь ачаад аваад явчихсан байсан. Яагаад миний машиныг онцолсын бол гэсэн чинь бусад машины жолооч нар нь машиндаа байсан байж таарсан. Тэгэхэд л хараал ерөөлөө барах шиг болсон. Машин ачих компанийн эрхээр амаа үдүүлсэн АН-ын төлөөлөгч.

  • З
    Зочин4 сар өмнө

    Хатуухан шиг ялыг нь өгөх хэрэгтэй байнга сэтгэл зүйн дарамтад байх нь бие мах бодиос илүү хохиролтой тул хөнгөн яллах хэрэггүй

  • З
    Зочин4 сар өмнө

    Naad hunee shorond hgeche hangalttai batimt bna ,hangalttai tamlan zovoolo uur yu heregtei yum be.!!Odoo gart ni uregdeh l uldle shde boloo yum bishuu araich de neere manai huuli iim bj taarahgui yu huleedin be shuugchude.!!!😡

  • З
    Зочин4 сар өмнө

    Жилийн өмнө л яригдаад байсан одоо болтол шийдэгдээгүй гэхээр монголын шүүх яаж ажилладаг нь харагдаж бна даа. Удахгүй за харнаа хөөрхий

  • И
    ИРГЭН4 сар өмнө

    Хөөрхий энэ мафигаа АН гаргаад авчих байлгүй дээ!!! Ккк МАН -АН хоёр чинь хоёуулаа хог шороо болсон хүн сүрэг шүү дээ!!

  • Н
    Нэмэхээ4 сар өмнө

    Бөөрөө өгий.

  • З
    Зочин4 сар өмнө

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • З
    Зочин4 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud