“Улаанбаатар метро“ төслийн захирал Т.Мөнхдалайг 48 цагийн хугацаатай саатуулжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
90
legacy:2026/06/7cdefddde59548aeafd67d330a51fdf0.jpg

"Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг өчигдөр 48 цагийн хугацаатай саатуулжээ. Тодруулбал, нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн. Шалгалтын хүрээнд Хотын даргын орлогч асан Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл Т.Мөнхдалайг өчигдөр ийнхүү саатуулсан байна. Одоогоор түүнийг яллагдагчаар татаагүй байгаа юм.

Эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт хууль бус зохион байгуулагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх зэрэг асуудлыг шалгаж байгаа юм. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг нь “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төслүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна. Шалгалтын хүрээнд Т.Даваадалайг “Туулын хурдны зам"-ын төслөөс 6.6 тэрбум төгрөгийн өөрийн эхнэр болон хамаарал бүхий хүмүүсийнхээ дансаар авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж байгаа юм.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 сар өмнө

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • З
    Зочин4 сар өмнө

    үе улиран ах дүү гэр бүлээрээ иддэг болж дээ. Өлөн гөлөгнүүд

  • З
    Зочин4 сар өмнө

    Угаасаа машин нь багтахгүй байгаа замын хаагуур нь метроны зам бэ. Хийсэн замынхаа чанарыг эргээд нэг үз. Автобусны 1-р змм чинь бараг хүнтэй авч шидэхээр энхэл донхол байна. Та нар метро нэрээр мөнгө идэхээ боль хулгайчуудаа.

  • И
    Иргэн4 сар өмнө

    Уг нь аав нь сайн хүн дээ Юугаар ч дутаахгүй хүн ..Гэтэл хэт шунал юу ?

  • З
    Зочин4 сар өмнө

    Ах дүү эхнэр нөхөрөөрөө нийлж улаан цайм хулгайлдаг болжээ өлөн гөлөгнүүд

  • Э
    Эрдэнэ4 сар өмнө

    Зэс-Эрдэнэ ийн хувь КОМПАНААС 70 тэрбум Өшөө олон тэр бум мөнгийг залилан авсан БХБ сайд БАТАМАГЛАНГ ТEГ, АТГ, ЭЦГ, Хориж шалгаж ХАРИУУЦЛАГ тооцуулах хэрэгтэй 🤔🤔🤔

  • Б
    Баяраа4 сар өмнө

    Одоо бүр МАН-ын залуу үе,хүүхдүүд нь нь хоолондоо оржээ маниусыгаа арай л доромжилж бна дөө!

  • И
    Иргэн4 сар өмнө

    Нямбаатарын үед овоо ажил явсан нөгөө талдаа овоо хулгай луйвар явжээ!!! Арай л дэндүү сэтгэлгүй хулгай луйвар хийж бнаа!!! УБ- хотод үе усны аюулаар далимдуулсан бүтээн байгуулалт нэртэй маш их хулгай луйвар тендер явагдаж бн аа!! Хянадаг газар эзэн байхгүй!

  • З
    Зочин4 сар өмнө

    Данх, Нямбаатар нарын том нэртэй төслүүд яах аргагүй л мөнгө угаалт садан төрлөөрөө хувааж идсэн бузар үйлдэл байжээ, сайн шалгахаас өөр яахав.