11 сартай хүүхдийнхээ амийг хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
legacy:TSEG/338038866_1382534792494845_4611901795034049646_n (1).png

Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч долоо хоногт хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Т.С нь 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн 11 сартай хүүхдийн амь насыг хохироож, бага насны хүүхдийг алсан хэрэг гарсан. Эл хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Бага насны хүүхдийг алах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.