УНТЭ-ийн захирал П.Анхтуяа нарын хүмүүсийг “Их хэмжээний хахууль авсан байж болзошгүй“ үндэслэлээр шалгаж, П.Анхтуяаг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин 6 сек
130
legacy:Ankhtuya1emneleg/ANHTUYA1emneleg.png

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал П.Анхтуяаг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар эх сурвалжийн мэдээллээр, П.Анхтуяа нарын нэр бүхий хүмүүсийг "Бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй" гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн бөгөөд албан өрөө зэрэгт нь нэгжлэг хийж, улмаар П.Анхтуяаг 48 цагийн хугацаагаар цагдан хорьсон байна. П.Анхтуяа өмнө нь УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан юм.

ХУУЛИЙН ЗААЛТ: Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл

1. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин3 сар өмнө

    Олон жилийн урьдаас л лав үений хагалгааны төлбөрийг заавал бэлэнээр хураадаг байсан . Өвдсөн зовсон хүмүүс зүгээр л бэлэнээр нь дээр эмчидээ талархаж гарын нь заавал цайлгадаг байсан даа

  • З
    Зочин3 сар өмнө

    Яачихсан хулгайч нар вэээ Хэнд итгэж амьдрах болж байнаа энэ ард түмэн чинь Бүх салбар шатандаа хулгай.залин. Доод улны гэх хүмүүс нь ч биенээсээ хулгайлж залилана. Аав ээж.эхнэр хүүхдүүддээ л итгэж амьдарна гэхээр ажил бизнес чинь нийгмийн харилцаанд орж байж цааш амьдарна тэгэхээр төрийн байгууллага нь бүх шатанд хулгайч.Яанадааа энэ өлсгөлөн новшийн п....уудыг

  • З
    Зочин3 сар өмнө

    Нэгдүгээр эмнэлэгийн өмнөх дарга нь бас хахууль авсан хэрэгээр шүүхээс ял авсан байдаг.Нэг л эрх мэдлийн төлөө байгаад байна шүү !!! Нэг нэгнээ барьж идсэн хэмэлсэн Монголчууд болж дууслаа.

  • З
    Зочин3 сар өмнө

    Хавдрын эмнэлэгт өгөх шинжилгээг дэргэдэх Брилиант эмнэлэг рүү явуулж байна. 2 удаа тус бүр 95 мянгаар шинжилгээ өглөө !!!!!

  • З
    Зочин3 сар өмнө

    Эрүүл мэндийн даатгалын гэмт хэрэгтнүүд яасан!!!@????

  • З
    Зочин3 сар өмнө

    Эмнэлгүүдэд зөв нарийн шалгавал маш их Но гарна даа

  • Б
    Бодит байдал3 сар өмнө

    Үгүй байлгүй дээ, нөгөө Тавинбэх шиг баахан дулааны станц идчихлээ гээд 2 сар хориод эцэст нь албаны жолоочоо өөр байгууллагаар цалинжуулсан нь илэрч баригдлаа гэдэг шиг болох биз.

  • З
    Зочин3 сар өмнө

    Улсын эмнэлгүүдийг аймшиг гамшиг хувийн мэт андуурсан маш их но той асуудлууд байгаа даа бас маш буруу хуулиуд баталж хүн ардыг хохироож байгаа уих нь

  • З
    Зочин3 сар өмнө

    Авсан хахуулиа өдөрт нь хувааж бай

  • З
    Зочин3 сар өмнө

    Өлөн шуналын бузруууд нам нам дагаж хулгааа тонууул хиииж хагартлааа баяждаг нь их болсоныгл харуулсааар нүгэл гэж биидэээ

  • З
    Зочин3 сар өмнө

    Мэд Монгол ч барьцгүй хавирдаг л даа....

  • З
    Зочин3 сар өмнө

    Бүүр цайраад айх аа больчихсон хог шаарнууд шдээ

  • З
    Зочин3 сар өмнө

    Эмнэлэг бол авлигын уурхай. Эм тариа, мэс заслын хэрэгсэл г.м