HLTV: Mzinho BC.Game багийн бүрэлдэхүүнд орох тоглогчдын жагсаалтын тэргүүн байрт бичигдэж байна
10

The MongolZ багийн тоглогч Б.Аюуш буюу Mzinho Европын BC.Game-ийн бүрэлдэхүүнд орох тоглогчдын жагсаалтын тэргүүн байрт бичигдэж байгаа талаар HLTV мэдээллээ. BC.Game-ийн одоогийн үндсэн бүрэлдэхүүнд s1mple, electroNic, Magisk, Senzu нар багтаж байгаа юм.
Эргэн сануулахад, "Senzu" энэ оны зургаадугаар сарын 23-нд албан ёсоор "BC Game Esports" багт нэгдэж буйгаа мэдэгдэж байсан билээ.



