ПРОКУРОР: Осол гаргасан жолооч болон зорчигчийг драйгер үлээлгэж шалгасан. Цуснаас шинжилгээ авч шинжлүүлэхээр хүргүүлсэн

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
84
legacy:3 angi suragch/747625754_1670342015097360_5489115264384123509_n.jfif

Төв аймгийн Эрдэнэсант орчимд болсон зам тээврийн ослын улмаас нэг гэр бүлийн гурван хүн амиа алдсан хэрэг гараад буй. Эл хэргийн хохирогч болох иргэн Н.Энх-Амгалан "Осол гаргасан хүмүүсийг цагдаа драйгер үлээлгэлгүй явуулсан" талаар цахим орчинд мэдээлсэн.

Тэгвэл эл асуудлыг прокурорын байгууллагаас тодруулахад "2026 оны 7 сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч нэг гэр бүлийн 3 хүн амь насаа алдсан хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас осол гарсан газарт хэргийн газарт үзлэг хийж осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч болон уг осол гаргасан тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигчоос драйгер багаж ашиглан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан, цуснаас шинжилгээ авч шинжилгээ хийлгэхээр шинжилгээний байгууллагад хүргүүлсэн, одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв.

Хуваалцах:84

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 сар өмнө

    энэ прокуроруудад бас учир байх шиг байгаам

  • З
    Зочин2 сар өмнө

    Ер нь бол тэр дор нь үлээлгэдэг багаж хангалттай болсон гээд л байсан биз дээ?! Тийм бол цагдаа нар чинь гэмт хэрэгтэнээс ирсэн гуйлтаар үнэ өртгөөр хаацайлах гээгүй л юм бол дариу согтууруулах бодис хэрэглэсэн үгүй гэж газар дээр нь тогтоож хэлэх ёстой доо...

  • З
    Зочин2 сар өмнө

    Тэр дор ньүлээлгэсэн бол хариу нь хурдан гардаг ард түмэнд хэлчихээч

  • З
    Зочин2 сар өмнө

    todorhoi ymig shalgad yahaw Shuud shiidsen deer sh dee Aluurchid udah tusam zali sedne

  • Z
    Zochin2 сар өмнө

    Uusan eseh ni shuud vleehed shuud gardag biz dee.Neg noo oroh ni dee.

  • О
    Оогий2 сар өмнө

    Ойлгомжтой асуудлыг юугий нь шинжилж юугий нь хүлээхэвдээ согтуурсан үедээ жолоо барьсан мөн хажууд нь сууж явсан хүний үгэнд ороогүй байхуу яагаад согтуу хүний хажууд нь суугаад хөдөлгөөнд оролцов??? Харамсалтай

  • T
    T2 сар өмнө

    Цагдаагийн машин 2 3 цагдаа байсан. Нэг хүнд хиймэл амьсгал хиж байсан. 2 машин өөд өөдөөсөө мөргөлдсөн байдалтай харагдсан

  • З
    Зочин2 сар өмнө

    Тодорхой юмыг дор нь л шийднэ биз, шалгаж байна энэ тэр гэсээр байгаад хэдэн сар жил болж тэнсэх ч юмуу, хэдэн цөөн жилийн ял өгөөд нөгөөх нь тэгсгээд суллагддаг жишиг манайд бий шүү дээ.