Л.Мөнхбаясгалан: Та 11-р сарын 20-нд хууль зөрчсөнөө мэдсэн үү, Ерөнхий сайд аа
00

Энэ удаагийн Улсын Их Хурлын асуулгын цаг “ТӨРИЙН НУУЦ УУ? ХУЛГАЙН НУУЦ УУ?” сэдвээр үргэлжиллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Та 11-р сарын 20-нд хууль зөрчсөнөө мэдсэн үү. Ерөнхийлөгчийг үдэхэд Ерөнхий сайд оролцдоггүй. Тэр тусмаа гэмт хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Ерөнхийлөгчийг" гэв. Түүний асуултад Ерөнхий сайд Н.Учрал "ЗГ Ёслолын албаараа дамжуулаад журам гаргаад үдэх ёслол зохион байгуулсан. Та тааллаараа оролцох боломжтой гэж надад мэдэгдсэн. Би УИХ-ын гишүүн, хувь хүнээрээ үдэх ёслолд оролцсон" гэлээ.



