Б.Түвшин: 30 саяын приүс машинаас 90 мянган ширхгийг авах хэмжээний мөнгийг бид АЛДСАН
00

Энэ удаагийн Улсын Их Хурлын асуулгын цаг “ТӨРИЙН НУУЦ УУ? ХУЛГАЙН НУУЦ УУ?” сэдвээр үргэлжиллээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин "30 саяын приүс машинаас 90 мянган ширхгийг авах хэмжээний мөнгийг бид Тавантолгой Гашуунсухайт төмөр замын төслийн нүүрс нийлүүлэх гэрээнээс болж АЛДСАН" гэв.



