ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан Монгол Улсын 1 иргэн дайнд оролцож нас барсан хэрэг гарсан
00

Сүүлийн үед ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр явсан ч дайны бүсэд очиж олзлогдсон тухай мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар өнөөдөр ЦЕГ, ГХЯ-наас хамтарсан мэдээлэл хийлээ.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан 8 иргэнийг эх орондоо авчирсан бол цаана нь 6 иргэн байгаа аж. Мөн харамсалтайгаар нэг иргэн амиа алдсан тохиолдол бүртгэгджээ.

.webp)
