Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан хотоо төлөөлсөн “ДАРХАН“ баг олон жилийн дараа “Алтан цом” өргөлөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Монголын Хоккейн холбооны 2023-2024 оны лигийн аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтууд энэ сарын 1-нээс 3-ны өдрүүдэд "AIC Steppa-arena" төвд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд "Дархан", "Степп моонсторс", "Хангарьд" , "Шарын гол" багууд оролцов. Тэмцээний шийдвэрлэх тоглолт болох Алтан цомын төлөө Дархан, Хангарьд багууд өрсөлдөж, 11:17 онооны харьцаатайгаар "Дархан" баг хожлоо. Ийнхүү олон жилийн дараа "Дархан баг" Алтан цомыг өргөж, 2023-2024 оны Лигийн аварга боллоо. Харин "Шарын гол" баг хүрэл медаль хүртэж амжилтаа бататгасан юм. Лигийн аваргын шагналыг МХХ-ны ерөнхийлөгч Б.Жавхлан тэргүүтэй холбооны удирдлагууд гардуулав.

Монгол Улсын Хоккейн спортын мастер З.Очирбат агсны нэрэмжит шагналыг Дархан багийн ахлагч, ОУХМ, Монголын шигшээ багийн ахлагч Намжилын Мишигсүрэн гардсан хүндэтгэлтэй, түүхэн мөч тохиолоо.

Мөн 2023-2024 оны Лигийн шилдэг хамгаалагчаар Дархан багийн хаалгач Содбилэг, 2023-2024 оны Лигийн шилдэг тоглогчоор Дархан багийн довтлогч Бату Гэндунов нар шалгарлаа.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -9 хэмийн хүйтэн, цас орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -9 хэмийн хүйтэн, цас орохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.