Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батдөлийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг МӨНГӨ УГААХ, татвараас зайлсхийх болон хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг Эрүүгийн хуулийн чангаруулсан зүйл ангиар шалгана

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 45 секунд

УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 30 хоног цагдан хорих шийдвэр өнөөдөр гарсан. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 буюу татвар төлөхөөс зайлсхийх, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөнгө угаах гэсэн зүйл ангиудаар буруутган шалгаж байгаа юм.

Тэгвэл С.Батдөлийн хэрэгт ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, ЭХТА-ын 22.10 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4 буюу хахууль авах гэсэн зүйл ангиудыг нэмж шалгахаар болсон байна.

Сануулахад, Энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж буй байгаа юм.

Тэрбээр өнөөдөр цагдан хорих шүүх хурлын үеэр "Би 3-13 насны 4 хүүхэдтэй. Эхнэр эмнэлэгт хэвтсэн. Хүүхэд харах хүнгүй учраас цагдан хоригдмооргүй байна. Би хөнгөн гэмт хэрэг үйлдсэн... Хорихгүйгээр шийдэх боломжтой, Ард түмэн намайг сошиалаар яллаж байна. Миний охин 13 настай. Сүүлийн 4 өдөр бүлцийтлээ уйллаа. Охиныхоо сэтгэл зүйд маш их санаа зовж байна. Ангийнхан нь хүүхдүүд группуудээсээ хассан байна лээ" хэмээн хэлсэн нь олны эгдүүцлийг хүргээд байгаа билээ.

VISUAL TOIM: АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.3 их наяд төгрөгийг нөхөн төлүүлжээ
VISUAL TOIM: АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.3 их наяд төгрөгийг нөхөн төлүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.